Уул уурхайн яам энэ онд хийх 10 том бодит ажлаа танилцуулав
2014.05.30

Уул уурхайн яам энэ онд хийх 10 том бодит ажлаа танилцуулав

Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон танилцуулсан юм.

2014 онд Уул уурхайн яамнаас хэрэгжүүлэх 10 том бодит ажил

Уул уурхайн яамнаас 2014 онд хийхээр төлөв­лөсөн 10 том ажлыг танилцуулж байна.

  1. Оюу Толгойн далд уурхайн бүтээн бай­гуу­лалтын ажлыг эр­чимжүүлэх.
  2. Эрдэнэс таван толгойн ордод гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчдын орол­­цоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэг­дүүлэх, гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
  3. Нүүрснээс шатах синтетик хий гаргах “SNG” төслийг хэрэг­жүүлэх. Хамтарсан ком­пани бай­гуулах, ТЭЗҮ-ийг 08 сарын дунд гэхэд бэлэн болгох. Төслийн бүтээн бай­гуулалтын ажлыг 2014 онд багтаан эхлүүлэх. Энэ төслийн санхүүжилт үйлдвэрлэх шатдаг хийн хэмжээнээс хамааран 30 ор­чим тэрбум ам.доллар болно гэсэн ойролцоо тооцоо байна. Энэ утгаараа бол түүхэнд хамгийн том төсөлд орох магадлалтай.
  4. Газрын тос боловс­руулах үйлд­вэр барих байршлийг сонгож, бэлт­гэлийг хангах.
  5.  Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчим­жүүлэх (2014 онд Эрдэнэс таван толгой, Цагаан суврага, Гачуурт, Асгат гэсэн 4 орд)
  6.   Газрын тосны салбарын үйл ажил­лагааг эрчимжүүлэх / Уламж­лалт газрын тос: түүхий тос, Уламжлалт бус газрын тос; нүүрсний давхарыг метан хий, битум, шатдаг занар, хийтэй занар/. Газрын тосны тухай хууль УИХ-аар батлагдсанаар энэ салбарт хэд хэдэн төсөл хэрэгжих боломжтой юм.
  7. Газрын ховор элемент, жонш, нүүрс, алт, цайр ба бусад холимог металл зэрэг хөтөлбөрүүдийг бо­ловсруулж дуусгах. Бусад яамд­тай хамтарч “Зэс”, “Төмөр” хөтөл­бөрийн хүрээнд Зэс хайлуулах бо­лон Гангийн үйлдвэр барих хүнд үйлдвэр төслийг эхлүүлэх.
  8. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэх боломжтой болно. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар “урт нэр­тэй” хуулийг дагаж мөрдөх жур­­­мын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэг тийш нь шийдвэрлэх байх гэж бодож байна. Ингэснээр урт нэр­тэй хууль жинхэнэ утгаараа хэрэгжих боломжтой болно. Гол, ус хамгаалагдана.1 мод огтолбол 5-10 мод ургуулдаг болох.Мөн цуц­лагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын нөхөн төл­бөрийн асуудлыг шийдэх учиртай.
  9. 50.000:1 машстабын Гео­логийн зураглалын ажлыг эрчим­­­жүүлж баялгийн нөөцийн илэр­цийг тогтоох. Энэ ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тодорхой хэмжээгээр нэмэг­дүүлж улсын төсөвт суулгах.
  10. 1 Геологи, уул уурхай, газрын тосны салбар нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Тиймээс Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эндээс энэ салбарын санхуужилтийг бос­гох зорилгоор Эрдэс баялагийн бирж байгуулах ажлыг зохион байгуулах.

Геологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчныг ойлгомжтой, урт хугацаанд тогт­вортой байлгах зорилтын хүрээнд доорх хоёр хуулийн төсөл чухал нөлөөтэй байх болно.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэхүү төслийг боловсруулахдаа баялгийн эзэн болсон ард түмний эрх ашгийг дээдэлсний зэрэгцээ 2006 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй, мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах эрхэнд халдахгүй байх зарчмыг баримталсан.

УИХ-ын намрын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг ба­талсан. Энэхүү бодлогын баримт бичигт эрдэс баялгийн салбар нь манай улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол хөдөлгүүр гэдгийг онцолж тус салбарын бүтээмж, өрсөлдөх чад­варыг дэлхийн төвшинд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Тус бодлогод тусгасан зорилтод хүрэхийн тулд одоо байгаа хуульд зохих өөрч­лөлт оруулж байгаа юм. Хууль бат­лагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эр­дэс баялгийн салбарт баримтлах бод­­логын баримт бичигт тус­гагд­сан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны ний­гэм эдийн засагт доорх эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

Үүнд:

  • -Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөв­шөөрөгдсөн газар нутагт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт нэ­мэгдэж, ашигт малтмалын нөөц арвижиж, эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэнэ;
  • -Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэ­рэг­жүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно;
  • -Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа нь ха­­риуц­лагатай уул уурхайн зарчим­тай нийцэх боломжтой болно;
  • -Салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малт­малын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.
  • -Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаард­лагатай бараа, ажил, үйл­чилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ;
  • -Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хү­лээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаас олгодог болсон. Ингэснээр ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хү­лээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно.
  • -Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогт­­вортой байдлыг хангах, өр­сөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиг­лэлээр хууль санаачлагчид су­дал­гаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болсон.

Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олборлох үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа

Энэ хууль нь 49 зүйлтэй.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйл­чилж байгаа Газрын тосны тухай хууль нь 1991 онд батлагдсан.Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. УИХ дээр эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийг батлах эсэх дээр санал хураахад олонхын дэмжлэг авч чадаагүй. Иймд Засгийн газар энэ хуулийн төслийг УИХ-д дахин өргөн бариад байна.Энэ хууль нь 49 зүйлтэй.

Газрын тосны тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараахь үр дүн гарна гэж үзэж байна. Yүнд:
-Газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болж, газрын тос ашигласаны төлбөр (роялти)- болон тусгай зөв­шөөрлийн төлбөрийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөн­гөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой ха­рилцаа боловсронгуй болно.

  • Газрын тосны ордын ашиг­лалт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцаа ил тод, ойлгомжтой, тодорхой болж бусад хуультай зөрчилдсөн зөрчлүүд арилна.
  • Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тус­гай зөвшөөрлийн ялгаа тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
  • -Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээг­дэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
  • - Ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрлөөр олгогдсон тал­бай давхцах тохиолдолд үүсч болох асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
  • -Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлд­вэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортын ха­маарлаас гарах, экспорт нэмэг­дэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгоно.
  • - Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болно.
  • -Газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруу­лалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар нь олон улсын дундаж түвшнээс дээгүүр хэвээр хадгалагдана.
  • -Гэрээлэгч ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж болно.
Хоёр ордыг стратегийн ордод хамааруулах тогтоолын төсөл өргөн барилаа

2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас Цай­дам­нуурын нүүрсний орд, Га­цууртын алтны ордыг страте­гийн ач холбогдол бүхий ордод нэмж хамруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн

Цай­дам­нуурын нүүрсний орд, Га­цууртын алтны ордыг страте­гийн ач холбогдол бүхий ордод нэмж хамруулах

барилаа.Цайдамнуурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК, Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн зүгээс тухайн ордуудаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлтээ ирүүлсэн юм. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал гарган “Тог­тоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэ­лэлцээд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн Засгийн газрын хурал­даанаар хэлэлцэхээр тогтсон.

Монгол Улсын Засгийн газраас өмнө нь УИХ-д өргөн мэдүүлсэн 7 ордоос газрын ховор элементийн Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордууд нь бүрэн судлагдаж дуу­саагүй, мөн баяжуулах, боловс­руулах технологийн шийдэл тодор­хой­гүйгээс үр ашиг тооцох тех­ник-эдийн засгийн үндэслэл боловс­руулаагүй байгаа зэргийг хар­­галзан энэ удаагийн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулахыг хойшлуулсан.

Хө­шөө­тийн нүүрсний ордын хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хөрөнгө оруулагчид нь уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тал дээр санал нэгдээгүй, орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хам­руулахгүйгээр гэрээ байгуулан ажил­лах саналыг ирүүлсэн зэрэг үндэслэлээр энэ тогтоолын төслөөс хассан.

Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмших тогтоолын төсөл өргөн барилаа

34 хувийн хувьцааг төр эзэмших тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Ашигт малтмалын тухай хуульд “Улсын төсвийн орол­цоо­гүйгээр хайгуул хийж нөө­цийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайнордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасны дагуу Цагаан суваргын зэс-молибдений ордын 34 хувийн хувьцааг төр эзэмших тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэхүү төслийн нийт хөрөнгөоруулалт болох 1 тэрбум гаруй ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр төслийн 34 хувийн хувь­цааг эзэмших юм. Цагаан суваргын зэс-мо­либдений ордын бүтээн байгуулалт нь хийгдэж эхэлсэн бөгөөд төрийн оролцоог тодорхой болгосноор цаашид богино хуга­цаанд ашиглалтад орох боломж бүрдэх юм.

“Хөрөнгө оруулагчдын чуулган 2014”-д оролцлоо

2014 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 02-ны хооронд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагчдын чуулган 2014”-д Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

200 орчим төлөөлөгчид оролцлоо

Уг чуулган нь санхүүгийн гол төв болох Лондон, Хонг-Конг хотуудад зохион байгуулагддаг бөгөөд тус чуулганд оролцох гол зорилго нь хөрөнгө босгох, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх талаар нэгдсэн ойлголтыг бий болгох явдал юм. Энэ жилийн чуулганд Монголын талаас Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхайн яам, ИБУИНВУ-д суух Монгол Улсын Элчин сайдын яам болон Монголын уул уурхай, банк санхүүгийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд болон гадаадын санхүүгийн байгууллагууд, хө­рөнгө оруулагчид зэрэг нийт 200 орчим төлөөлөгчид оролцлоо. Чуулганд Уул уурхайн яам­ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Монголын Уул уурхайн салбарын өнөөгийн бай­­дал, салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл зэрэг сэдвүүдийг хамарсан “Монголын уул уурхай ба хөрөнгө оруулалт” илтгэл тавьсан.Илтгэлүүдээс харахад хөрөнгө оруу­лалтын онцлог, тулгамдаж буй асуудал нь тухайн хөрөнгө оруулж байгаа салбараасаа ха­мааран харилцан адилгүй байх боловч ерөнхийдөө хөрөнгө оруу­лалтын бодлого тогтвортой байх нь хамгийн чухал зүйл болохыг чуулганд оролцогчид онцолж байлаа. Монгол Улсын өсөн хөг­жиж буй уул уурхайн салбараас гадна үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгааг чуулганд оролцогчид дурьдаж байлаа.

Ирэх сараас шинэ үнийн томьёоллоор шатахууны нийлүүлэлт хийгдэнэ

2014 оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод олон улсын эдийн засгийн чуулган болж өндөрлөлөө. Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар болон ОХУ-ын “Газрын тосны “Роснефть” НХК-ийн хооронд “Түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай протокол”-д гарын үсэг зурлаа.
Түүнчлэн ОХУ-ын “Газрын тосны “Роснефть” НХК болон Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний томоохон импортлогч компаниуд болох “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниудын хооронд нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 5 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурагдсан болно.

Энэ нь Роснефть компани болон Уул уурхайн яам, Газрын тосны газар, манай импортлогч компаниудын хооронд бүтэн 1 жил гаруйн хугацаанд хийсэн яриа хэлэлцээний үр дүн юм. Роснефть компанийн зүгээс өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, газрын тосны бүтээгдэхүүний чанар болон үнийн хувьд бусад ний­лүүлэгчтэй харьцуулахад өрсөлдөхүйц санал тавьсан бөгөөд энэ нь Сингапурын биржийн үнэ дээр тулгуурласан үнийн санал байв. Үнийн саналыг хоёр тал харилцан тохиролцож ша­тахуун хангамжийн хэлэл­цээ­рийг амжилттай хийлээ. 2014 оны 6 дугаар сараас шинэ үнийн томьёоллоор шатахууны ний­лүүлэлт хийгдэнэ.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

2014 оны эхний дөрвөн са­рын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мян.тн, молиб­дений баяжмал үйлдвэрлэл 1.2 мян.тн байна. Алт 1.4 тн, нүүрс 6.9 сая тн, жонш 92.2 мян.тн, төмрийн хүдэр 0.9 сая тонныг олборложээ.

Түүнчлэн газрын тосны үйлдвэрлэл 2,145.0 мян.баррель байна. 5.4 сая тонн нүүрс экспортлоод байна 2014 оны 4 сарын өссөн дүнгээр зэсийн баяжмал 316.5 мян.тн, молибдений баяжмал 1.4 мян.тн, нүүрс 5.4 сая тн, алт 2.5 тн, жонш 83.0 мян.тн, төмрийн хүдэр 1.6 сая тн, цайр 27.0 мян.тн, газрын тос 2,094.6 мян. баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 4 сарын экспортын өссөн дүнтэй харьцуулвал зэсийн баяжмал 41.0 хувиар, нүүрс 7.3 хувиар, алт 46.5 хувиар, газрын тос 32.2 хувиар тус тус өссөн байна.

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 12.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 11.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 577.3 сая төгрөг, бусад орлого 660.7 сая төгрөг байна. Газрын тосны газар нийт 69.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.Үүнээс Газрын тосны орлого 68.7 тэрбум төгрөг, бусад орлого 549.3 сая төгрөг байна.

Улсын хэмжээнд нийт 2840 тусгай зөвшөөрөл байна

Улсын хэмжээнд 2014 оны тавдугаар сарын 26-ны байдлаар нийт 2840 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1330 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1510 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувийг эзэлж байна.