Н.Тэгшбаяр: Монголд цөмийн хаягдал булах албан ёсны ямар ч яриа байхгүй
Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр
2014.05.27

Н.Тэгшбаяр: Монголд цөмийн хаягдал булах албан ёсны ямар ч яриа байхгүй

“Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна” гэсэн цуурхлын хариу болгож Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаяр олон түмэнд хандаж албан ёсны мэдэгдэл хийв. Тэрээр юун түрүүнд нийгэмд айдас, эргэлзээ, хардлага төрүүлж буй цөмийн хог хаягдлын эсрэг бодлого, хууль, ерөнхийлөгчийн зарлиг байдаг гэдгийг цохон тэмдэглэв.

Түүнчлэн Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэх зэрэг яриа нь ор үндэсгүй цуурхал гэдгийг хэлэв.

Монгол Улсын ерөнхийлөгчийн “Цөмийн хаягдлын тухай” 2011 оны есдүгээр сарын 9-нд гаргасан 184 дүгээр зарлиг байдаг. Тус зарлигт:

  1. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах”,
  2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглоно” гэж тодорхой бичсэн байдаг билээ.

Тиймээс Монгол улсад цөмийн хаягдал булах тухай албан ёсны ямар ч яриа байхгүй гэдгийг Шинэчлэлийн Засгийн Газрын тохируулагч агентлаг болох Цөмийн Энергийн Газраас хариуцлагатайгаар мэдэгдлээ.