Хүний эрхийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар нар өнөөдөр / 2014.05.16 / хүний эрхийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат мэдээллийн эхэнд Хүний эрхийн дэд хорооны тайланг удахгүй хэлэлцэнэ гэдгийг дуулгасан. Мөн тэрээр “461-р хорих ангид хоригдож байгаад амь насаа алдсан иргэн А нь эмнэлгийн тусламж авч чадаагүй. Одоогийн байдлаар холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Ер нь хорих байгууллагад хүний эрх зөрчигдсөөр байгаа. 2014 он гарсаар 5 хүн хорих байранд амь насаа алдсан тохиолдол гарсан юм. Цаашид Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг батлуулж хүний эрхийн асуудлыг цэгцэлнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар “Хорих байранд хоригдож байгаа, нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдмал байгаа сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой. Гэвч тэдний эрхийг зөрчсөөр байна.
Цаашид Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг батлуулж хүний эрхийн асуудлыг цэгцэлнэ” гэлээ.
Иймээс Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана” гэв. Мөн албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж хүний амь насанд хүрсэн албан тушаалтануудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэдгийг хэлсэн.
Сүүлийн 10 жилийн судалгаагаар хорих байранд амь насаа алдсан хүний тоо 210-т хүрч, 2005 онд хамгийн их буюу 35 хүн, 2012 онд хамгийн бага буюу 12 хүн амь насаа алджээ. Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал зэрэг өвчнөөр амиа алддаг байна. Тиймээс хорих байгууллагуудыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхийн тулд хууль, шүүхийн шинэчлэлийг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг мэдээлэл хийсэн гишүүд онцолж байлаа. Мэдээллийн төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа