Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн төлөөлөлтэй уулзлаа
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн төлөөлөлтэй уулзлаа
2014.05.15

Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн төлөөлөлтэй уулзлаа

Солонгосын Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн дарга Кван Кю Чой, тус газрын боловсрол сургалтын хэлтсийн судлаач Жин Юн Ли нар Цөмийн энергийн газарт зочилж цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн хяналтын чиглэлийн хүний нөөцийн хамтын ажиллагааны талаар ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяртай санал солилцлоо.  

Дэлхий нийтэд цөмийн энергийн энхийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа тул аюулгүй ажиллагаа, хамгаалалтыг өндөр түвшинд ханган ажиллах нь зайлшгүй чухал. Тиймээс 2010 онд АНУ-д болсон Цөмийн хамгаалалтын тухай олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын төлөөлөгчдийн гаргасан санаачлагын дагуу 2014 оны 02 дугаар сард Солонгосын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хяналтын хүрээлэн (KINAC)-гийн дэргэд уг академийг байгуулсан юм байна.

Академи нь олон улсын түвшинд цөмийн хамгаалалт, баталгаа, экспорт, импортын хяналт зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй сургалтуудыг явуулж байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг ноён Кван Кю Чой уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Тус академиас энэ оны гуравдугаар сард “Цөмийн аюулгүй байдлыг биечлэн хамгаалах нь” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулахад ЦЭГ-ийн мэргэжилтэнүүд оролцсон бол ирэх зургадугаар сард болох “Цөмийн баталгаа” сэдэвт олон улсын сургалтанд мөн оролцох юм байна.