Изриаль улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд Израиль Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Матан Вилнайг 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд Израиль Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл хангуулан байгааг дурдаж, ГХЯ-нд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг энэ оны 2 дугаар хагаст хийхэр санал болгов.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Матан Вилнайд Израиль Улсын Үндэсний баяр тохиож буйд баяр хүргэж сайн сайхныг хүсэв.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Матан Вилнайд Израиль Улсын Үндэсний баяр тохиож буйд баяр хүргэж сайн сайхныг хүсэв. Мөн хоёр талын улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.