НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2014.05.13

НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга хатагтай И.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Мохамед Малик Фоллыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд Хүүхдийн төлөө үндэсний газар болон НҮБХС-ын холбогдох газрын дарга мэргэжилтнүүд байлцав. Уулзалтаар хүүхдийн чиглэлээр хийгдэж буй ойрын үеийн үйл ажиллагаа цаашид хамтран хийх ажлуудаа ярилцлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Мохамед Малик Фоллыг хүлээн авч уулзлаа.

Тухайлбал, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралд оруулах санал, Олон улсын хүүхдийн эрхийн өдөр 6 сарын 1-ний үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулах, Хүүхдийн аж байдал, нөхцөл байдлын судалгааг олон нийтэд мэдээлэх, Хүүхдийн эрхийн конвенцийн 5-р тайлан илтгэл бичих үйл явц, НҮБХС-ын дунд хугацааны хөтөлбөрийн үнэлгээ зэрэг олон асуудлыг хэлэлцэж саналаа солилцлоо.