Санамж бичиг байгууллаа
Санамж бичиг байгууллаа
2014.05.15

Санамж бичиг байгууллаа

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 17:30-д МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО БОЛОН “ТОКАЙ КОУГЁУ” МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ, ШИЗУОКА-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ нар хоёр улсын авто замын салбарт харилцан хамтын ажиллагааны хөгжлийн төлөө барилгын техник технологийн мэргэжлийн сургууль байгуулах тухай энэхүү санамж бичгийг байгуулав.

Монголын авто замчдын холбоог төлөөлж ерөнхийлөгч Т.Бямбаа, “Токай коугёу” мэргэжлийн сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Шимизу Шигэки, Шизуока-Монголын найрамдлын нийгэмлэгийг төлөөлж тэргүүн Китагава Масахиро нар гарын үсэг зурлаа.

“ТОКАЙ КОУГЁУ” мэргэжлийн сургууль нь Японы томоохон сургуулиудын нэг

Санамж бичгийн хүрээнд зам ба замын салбар дахь хоёр улсын технологийн солилцоог гүнзгийрүүлэх, авто замын инженер техникийн болон мэргэжилтэй ажилтны ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, барилгын техник технолгийн мэргэжлийн сургууль байгуулах, мэргэжилтэй инженер техникийн ажилтнуудыг богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалт, хоёр улсын авто замын чиглэлээр үйлдвэр дээр дадлагжуулах, оюутан, ажилтан солилцох зэргээр хамтран ажиллахаар боллоо.

“ТОКАЙ КОУГЁУ” мэргэжлийн сургууль нь Японы томоохон сургуулиудын нэг бөгөөд

  • Барилга зохион байгуулалт
  • Барилга техник
  • Зам техник
  • Хэмжил зүй зураг төсөл
  • Хэмжих зүй, хэмжих зүйн судлал
  • Интерьер дизайн, мужаан техник
  • Барилгын лицензийн анги
  • Барилгын лицензийн үндсэн анги зэрэг мэргэжлийнтөрлүүдээр сургалт явуулдаг байна.