Солонгосын Аж үйлдвэрийн технологийн холбооны төлөөлөгчидтэй мэдээлэл солилцлоо
Солонгосын Аж үйлдвэрийн технологийн холбооны төлөөлөгчидтэй мэдээлэл солилцлоо
2014.05.06

Солонгосын Аж үйлдвэрийн технологийн холбооны төлөөлөгчидтэй мэдээлэл солилцлоо

Солонгосын аж үйлдвэрийн технологийн холбооны 23 төлөөлөгч Цөмийн энергийн газарт зочилж мэдээлэл солилцлоо. Аж үйлдвэрлэлийг дэмжих холбоо буюу KOITA анх 1979 онд Солонгосын ШУ, Мэдээлэл , Харилцаа холбооны технологийн төлөвлөлтийн яамны харъяа аж үйлдвэрлэлийн R&D салбарыг дэмжиж хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн дотоодын 8000 гаруй аж ахуй нэгжийг гишүүнээр элсүүлсэн  байгууллага юм байна.

 Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр үг хэлж уулзалтыг нээсэн юм.  Тэрээр хэлэхдээ Монгол, Солонгос улс нь эртний найрсаг харилцаатай ард түмэн билээ өнөөдөр хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа нь таатай байна. Дэлхий даяар компанийн хөгжил дэвшил, цөмийн технологийн хөгжлийн ач холбогдол ихэсч байна.

Энэ жил Цөмийн энергийн салбар үүсч хөгжсөний 51 жилийн ой тохиож байна. ЦЭГ нь цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд цөмийн технологийг эрүүл мэнд, ХАА, аж үйлдвэр, уул уурхай гэх мэт олон салбарт ашиглаж байна. Эдгээр салбаруудад Солонгос улсын компаниудтай хамтран ажиллах эдийн засгийн орчин нээлттэй гэснийг онцолж хэлсэн юм. Мөн технологийн өндөр хөгжлийг хүн бүтээдэг учраас Монгол, Солонгос хүмүүс нягт харилцан хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг уулзалтын үеэр дурдсан юм.

АҮТХ-ны дарга Чой Кэн Сэо хэлэхдээ манай холбоо Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн өнөөгийн байдалтай танилцаж, технологийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг судлах зорилготой ирсэн гэдгээ илэрхийллээ. Мөн цөмийн энергийн салбарт Samsung, Hyundai  зэрэг томоохон байгууллагуудын 30000 гаруй бүтээл байдаг гэдгийг онцолсон юм.

Солонгос улсад энэ чиглэлээр судалгаа явуулдаг 27 байгууллага байдаг юм байна. Тэрээр холбооны зүгээс манай улсын эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.