"Дэлхийн залуучуудын чуулган-2014"-т Монгол залуус оролцоно
"Дэлхийн залуучуудын чуулган-2014"-т Монгол залуус оролцоно
2014.05.07

"Дэлхийн залуучуудын чуулган-2014"-т Монгол залуус оролцоно

"Дэлхийн залуучуудын чуулган 2014" Шри Ланка улсын нийслэл Кломбо хотноо тавдугаар сарын 6-10 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус чуулган 2010 онд Мексик улсад болж байсан бөгөөд Монгол улсаа төлөөлөн МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан, чуулганы дэлхийн нүүр царай болсон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны гишүүн Л.Жаргалдаваа, зохицуулагч Б.Баярбаатар, ХАХНХЯамны гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамсүрэн, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Дастин Бартер нар оролцохоор Шри Ланка улсыг зориод байна.  

2015 оноос хойшхи Мянганы хөгжлийн зорилтуудыг тодорхойлох үндсэн 7 сэдвийн хүрээнд дэлхийн 150 гаруй орны 1400 залуучууд нэгэн дор цуглаж залуусын сайн сайхны төлөө чуулах гэж байна. 

НҮБ-аас даян дэлхийд хэрэгжүүлж буй Мянганы хөгжлийн зорилтуудыг 2015 онд дүгнэн хэлэлцэх гэж буй энэ цаг мөчид дэлхийн залуус чуулж өнгөрсөндөө дүгнэлт өгч, ирээдүйн мянганы хөгжлийн зорилтыг тодорхойлохоор чуулна.

Дэлхийн улс орон бүр 2015 оноос хойшх Мянганы хөгжлийн зорилтуудыг тодорхойлох нь сэдвийн хүрээнд Залуучуудын цуврал хэлэлцүүлэг, чуулгануудыг зохион байгуулсан юм. http://www.worldwewant2015.org

Монгол улсад 2013 оны 3 дугаар сард НҮБ-ийн төрөлжсөн байгууллагууд монголын залуучуудын өргөн оролцоотой Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөлмөр эрхлэлт, Байгаль орчин сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж үр дүнг Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлээд байгаа юм. http://www.worldwewant2015.org/regions/160408

Тус хурлыг НҮБ, Шри Ланка улсын засгийн газар, тус улсын Залуучуудын яам хамтран зохион байгуулж байна. Та бүхэн чуулганы талаар www.wcy2014.com цахим хуудаснаас мэдээлэл авч болно.