Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Хэлэлцүүлгийн үеэр
2014.05.06

Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

“Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төсөл болон “Эрүүл мэндийн тухай” хуулийн хэлэлцүүлгийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулж байна. 

Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МЭМАҮХ-ны дарга Б.Мягмар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэхүү хэлэлцүүлгээр “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хууль гарах болсон шалтгаан болон “Эрүүл мэндийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаан, нөхцөл, түүнийг батлуулах асуудал, хариуцлагын даатгалд хамруулах эрсдлийн судалгааны дүн, уг хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна.

Оролцогчдыг таван бүлэгт хуваан, багаар ажиллуулж, гарсан санал бүрийг нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх төслийг боловсруулах ажээ.