Эмчийн ёс зүйн хичээл заана
Эмчийн ёс зүйн хичээл заана
2014.04.30

Эмчийн ёс зүйн хичээл заана

Эрүүл мэндийн сайд Н.Удвал анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиудын  удирддагуудыг  хүлээн авч уулзжээ.

Тэрбээр Манай улс 1942 оноос эмнэл- гийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Өдгөө ЭМШУИС, “Ач”, “Этүгэн”, “Шинэ анагаах ухаан”, “Оточ манрамба”, “Монос”, “Улаанбаатар” гээд долоон их, дээд сургууль, “Энэрэл” коллеж эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж байна. Эрүүл мэндийн салбарт өнөөдөр чанартай боловсон хүчин, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд шаарддагатай байна. Иймээс боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудтай хамтран ажиллана” гэжээ.

Эрүүл мэндийн сайд их, дээд сургуулиудын удирдлагуудад хандан эмч, сувилагч, эм зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулахдаа ЭМЯ-тай санал солилцож байхыг анхааруулжээ. Эмчийн мэргэжлийн болон ёс зүйн алдаанаас болж олон хүн эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирох болсон.

Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилтнууд ёс зүй, хариуцдагаа сайн мэддэггүйтэй холбоотой гэнэ. Тиймээс энэ  чиглэлийн хичээлийг сургалтын хөтөлбөртөө тусгах, эмчлэх эрхийн лицензийн шалгалт, тавигдах шаарддагыг боловсронгуй болгоход анхаарч ажиллах хэрэгтэйг сайд онцолжээ.