Эрүүл мэндийн яам
2014.03.13
Эмч нар сард 2.7 сая төгрөгийн өртөгтэй ажил хийдэг гэнэ
Эрүүл мэндийн яамнаас салбарынхаа зардлыг нэмэгдүүлэх тухай тооцоо судалгаа хийжээ.
2014 онд эрүүл мэндийн салбарын санхүүжилт ДНБ-ий 2.9 хувь, Улсын төсвийн зардлын долоон хувийг эзэлж байна.
ДЭМБ-аас гаргасан тооцоогоор улс орнууд эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийхээ 4.5 хувь, улсын төсвийн зардлынхаа 10 хувийг зарцуулбал хэвийн үйл ажиллагаа явуулах бололцоотой гэж үздэг байна.
Манай улсад нэг эмч сард 2.7 сая, нэг сувилагч 1.6 сая төгрөгийн бодит өртөгтэй ажил хийдэг гэсэн судалгааг тус яамныхан хийжээ. Энэ тооцоо судалгаанд үндэслэн салбарынхаа төсвийг олон улсын дундаж түвшинд хүргэх тухай санал гаргаснаа Эрүүл мэндийн яам УИХ-д өргөн барихаар болжээ.