Д.Батцогт: Сумын түвшинд улстөржилт, намд хуваагдаж талцах явдлыг байхгүй болгох ёстой
Tv25 суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийг Эрх зүйч Б.Лхагважав удирдаж, УИХ-ын гишүүн Д.Батцогт болон бусад хүмүүс оролцлоо
- Д.Батцогт гишүүнээс асууя. Д.Батцогт гишүүн саяхан бүлгээсээ гарсан мэдэгдэл хийсэн байгаа. Таны энэ шийдвэрийн төлөө МҮАН таныг намаасаа хөөх асуудал очиж байна уу?үгүй юу
Би намаасаа татгалзаагүй шүү дээ. Эвслийн бүлгээс гарч байгаа шалтгаанаа хэлсэн. Олон зүйл дээр үзэл баримтлал нийлэхгүй байна. Тиймээс би бүлгээс гарлаа. Чөлөөтэй, бие даасан, олон зүйл дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг гишүүн байна гэж асуудалд хандсан. Ямар нэгэн дарамт надад ирээгүй.
Р.Бурмаа гишүүний хувьд намаас хөөх гэж байна, хяналтын зөвлөл нь тийм шийдвэр гаргасан байна гэж хэвлэлээс уншсан. Эцсийн шийдвэрийг Ардчилсан намын ҮЗХ-оороо асуудлыг шийдэх байх. Тэр тусмаа Ардчилсан намын тухайд үзэл бодлоо ангид өөрийнхөөрөө илэрхийлснийх нь хувьд намаас хөөнө гэдэг байж болшгүй үзэгдэл гэж бодож байна.
- Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан орон нутгийн өөрөө удирдах байгууллага намаас ангид байж чадаж байна уу?
Ард иргэдийн дийлэнх, олонх нь ийм бодолтой байгаа. Энэ жижигхэн төв, суурин газар биднийг битгий намын гишүүнчлэлд талцуулаач ээ, энд бараг улс төрийн нам хэрэггүй гэдэг
24 жилийн өмнө бид намыг харах өнцөг өөр байлаа. Өөрөөр хэлбэл тухайн үедээ нийтээрээ төрийн дээр намыг байхыг хүлээн зөвшөөрдөг байсан. Одоо намыг харах өнцөг өөрчлөгдсөн. Бид анх ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж олон намын тогтолцоотой болж, намаа байгуулахдаа яг тэр схемээрээ засаг захиргааны нэгж дагасан бүтцээ болгочихсон юм. Өөрөөр хэлбэл энэ нь буруу болж сум, баг, жижиг төв, суурин газарт байгаа иргэдээ намууд нь хуваагаад авчихсан хооронд нь талцуулдаг.
Авгай, нөхөр хоёр өөр өөр намд орчихсон сонгуулиар хоорондоо хэрэлдээд явж байдаг шүү дээ. Энэ өөрөө буруу байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлье гэвэл ялангуяа сумын түвшинд улстөржилт, намд хуваагдаж талцах явдлыг байхгүй болгох ёстой гэж боддог. Ер нь ард иргэдийн дийлэнх, олонх нь ийм бодолтой байгаа. Энэ жижигхэн төв, суурин газар биднийг битгий намын гишүүнчлэлд талцуулаач ээ, энд бараг улс төрийн нам хэрэггүй байна.
Өнөөгийн парламент С.Баярцогт гишүүний хэлснээр таван намын төлөөлөл, гурван бие даагчтай хамгийн сонирхолтой парламент бүрдчихээд байгаа юм.
Сумын засаг даргаа бид ард иргэд дундаасаа сонгодог болчихвол болно шүү дээ гэдэг зүйлийг ард иргэд ярьдаг. 24 жилийн дараах бид намыг харах өнцөг өөрчлөгдсөн, төрийн дээр нам сандайлж байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаа энэ тохиолдолд өнөөгийн парламент С.Баярцогт гишүүний хэлснээр таван намын төлөөлөл, гурван бие даагчтай хамгийн сонирхолтой парламент бүрдчихээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл нэг ч нам үнэмлэхүй олонх болоогүй ийм үедээ бид улс төрийн намынхаа хуулийг /тоглоомынхоо дүрмийг/ тодорхой болгох ёстой. Мэдээж ажлын хэсэг нь парламент дээрээ байгуулагдаж хуулийн төслөө бичиж, парламентад суудалгүй бусад улс төрийн хүчнүүдийнхээ саналыг авсны үндсэн дээр аятайхан хууль гаргачих хэрэгтэй байгаа юм. Нам гэдэг өөрөө төрд очоод ард иргэдээ төлөөлж суугаад үнэнч, шударгаар зүтгэе гэсэн хүмүүсийн гүүр болох ёстойг гэж боддог.