УИХ-ын гишүүн Г.Бурмаа
2014.03.20

Р.Бурмаа: Сонгуулийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

“Зочны цаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Р.Бурмаа оролцож байна. Тэрээр сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

- Ажлын хэсэг үндсэндээ жил гаруй хугацаанд хуулийн төсөл боловсруулж байна.  Өнөөдөр яг ямар шатандаа явж байна вэ?

Ажлын хэсэг парламентад суудалтай намууд болон парламентад суудалгүй намуудын саналыг авсан.  Хэлэлцүүлэг нэлээд дэлгэрэнгүй болсон. Тэдний сонирхсон асуултуудад хариулсан. Тэдэнд яг долоо хоногийн хугацаанд тодорхой саналуудаа ажлын хэсэгт өгөөч гэсэн байгаа.

- Энэ удаагийн сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл гэхээр сонгуультай холбоотой бүх хуулийг л нэг болгох гэж байна.  Үүнээс гадна зарчмын томоохон өөрчлөлтүүд юу байгаа вэ?

Дөрвөн хуулийг нэгтгэнэ. Нэгтгэснээрээ сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлууд цэгцэрч нэг ойлголттой болох юм. Өмнө нь 4 өөр сонгуулийн хуулин дээр нэрсийн жагсаалт гаргаж байсан бол одоо тийм зүйл байхгүй. Хамгийн гол шинэчлэлт нь сонгуулийн маргааныг хурдан шийдэж нэг, хоёр жил үргэлжилдэг байдлыг зогсооё гэж байгаа. Сонгуулийн маргааныг зөв шийдэх асуудалд олон орны туршлагыг судалсны үндсэн дээр хуулийн төсөлд оруулсан. Яг энэ сонгуулийн маргааныг хэрхэн, яаж шийдэх вэ? гэдэг судалгааны дүн дээр тулгуурласан хэлэлцүүлгийг тусгайлан хийнэ.

Хоёр дахь асуудал нь санхүүжилтийн асуудал. Монгол улс авилгалаар нэлээд өндөр явж байгаа. Судалгааны дүнгээс харахад авилгалд ямар хэлбэр, арга замаар өртөөд байна вэ?гэхээр сонгуулийн хандив нэрээр улс төрчид, улс төрийн намуудад их хэмжээний мөнгө өгч хариуд нь эргээд сонгосныхоо дараа, эрх мэдэлтэй болсны дараа нь улс төрчид хариу барьдаг. Ийм үзэгдэл нэлээд түгээмэл байна гэсэн судалгаа гарсан.

Тийм учраас энэ сонгуулийн хуульд сонгуулийн зардлыг аль болох багасгая, улс төрчид, улс төрийн намууд их мөнгөөр уралддагаа больё, мөнгөтэй хүн сонгогддог, цаашилбал: мөнгө төгрөг тараагаад УИХ-ын гишүүн, иргэдийн хурлын гишүүн болчихдог байдлыг таслан зогсоох энэ чиглэлээр нэлээд нарийвчилсан заалтууд хийгдэж байгаа.

-Дөрвөн хууль нэг болчихно гэхээр бүх сонгуулиуд нэг өдөр явна гэж ойлгож  болох уу?

Үгүй.  Жишээ нь: Ерөнхийлөгчийн сонгууль нэг жилийн дараа болдог бол тэр нь хэвээрээ. Гагцхүү нэрийн жагсаалт, сонгуулийн санал авах өдөр болон санал тоолох үйл ажиллагаа яаж хийгддэг нь адилхан. Гэхдээ өдөр нь өөр байна. Харин орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэг өдөр байх тухай асуудал яригдаж байгаа. Тухайлбал: Аймаг, нийслэл, УИХ-ын сонгууль хамтдаа байя, харин сум, дүүргийн сонгууль мөн адилаар.

Сумын сонгуулийг яаж хийх вэ? гэдэг асуудлыг ажлын хэсэгтэйгээ хамтарч ярьж байна.. Тэгэхээр орон нутгийн сонгуульд, ялангуяа сумын түвшинд бол энэ улс төрийн нам ордог байдлыг болих уу, гэсэн асуудлыг нэлээд ярьж байгаа. Хэрвээ нам орохгүй гэвэл бусад сонгуультайгаа хамт орох юм уу? Үгүй бол тусдаа байх юм уу гэдэг асуудлыг шийднэ. Энэ дээр нээлттэй олон санал, зөвлөмж авч байгаа. Сая гэхэд ардчилсан намын бүх орон нутгийн төлөөлөл оролцсон видео хурал дээр энэ тухай танилцуулга хийж орон нутгийн төлөөлөгчид саналаа өгөхийг уриалсан.  

- Хоёр зарчмын асуудлыг дотор нь задалъя. 76-уулаа болох гэж л нэлээд  маргаан болох юм.  Орсны дараа наадах чинь тэгсэн шүү дээ гэдэг ийм зүйл яваад байна. Маргааныг шийднэ гэхээр, хэд хоногийн хугацаанд ямар байдлаар шийдвэрлэнэ гэсэн үг вэ?

Дээд тал нь 60 хоног. Сонгуулийн маргааныг  шийдвэрлэх эрх бүхий хэний ч нөлөөнд автдаггүй  шүүгч нараас бүрдсэн комиссыг байгуулъя.  Тэд нар нь хэрхэн, яаж шийдвэрлэх нь тодорхой, ойлгомжтой байдаг. Тэрнээс биш хэн нэгэн байгууллага шийдвэр гаргахгүй.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...