Тамхины хяналтын хууль далд бизнес бий болгож байна
2014.04.25

Тамхины хяналтын хууль далд бизнес бий болгож байна

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт тааруу,хуулийн хамрагдах хүрээ их ч гэсэн хяналт муутай байдаг гэсэн шүүмжлэл дагуулсаар ирсэн. тэгвэл уг хуульд тамхи татах зөвшөөрөгдсөн цэгүүдийг тодорхой болгох хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар их хуралд өргөн бариад байна

Манай улсын нийт хүн амын 40 хувь нь тамхи хэрэглэж, тамхины импорт жил ирэх бүр нэмэгдсээр байгаа гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, янжуур тамхины импорт 2010 оныхтой харьцуулахад 1.7 дахин их, дүнсэн тамхи 3.6 дахин нэмэгдсэн байна.

Хэдийгээр одоо хэрэгжиж байгаа тамхины хяналтын тухай хуулиар тамхи татахыг хорьж цагдаад байгаа мэт боловч үнэндээ далд эдийн засаг бий болж үүнээс улбаалан хуурамч тамхи орж ирэх эрсдэл дагуулж байна гэж үзэж байгаа юм. Иймээс тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэж хууль санаачлагч үзжээ.

Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байхыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тасалгаа байхаар, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуй нэгж, байгууллагын  ажлын байрын тамхи  тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад дотоод орчинд  утаат тамхи татахыг хориглох, одоо хэрэгжиж байгаа хуулийн 6 зүйлийн 6.7.14 дэхь заалтын байраас 500 метр гэснийг байрны орц, гарцаас ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхамын зайд зэрэг өөрчлөлт оруулжээ.

Одоо хэрэгжиж байгаа хуулийн 6 зүйлийн 6.7.14 дэхь заалтын байраас 500 метр гэснийг байрны орц, гарцаас ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхамын зайд зэрэг өөрчлөлт оруулжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Өнөөдөр бид олон улсын онгоцны буудалтай болно гэж ярьж байгаа энэ үед бид тамхины цэгтэй болъё. Дээр нь 500 метртэй холбоотой асуудалд зарчмын өөрчлөлт хийе. Ялангуяа Дархан, Эрдэнэт, тэр тусмаа сумдуудад тамхины худалдааны далд бизнес цэцэглэсэн  байна. Энэ нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр энэ хуулийн төслийг өргөн барьсан юм.”

УИХ-ын Я.Содбаатар: Ялангуяа олон улсын нисэх онгоцны буудал, төмөр замын вокзал гээд олон орны зорчигчид нэвтрэн өнгөрч байгаа газруудад олон улсын стандартын, зөвшөөрөгдсөн цэгийг бий болгоё гэсэн. Энэ цэгийг хуулиар оруулж ирж байгаа юм. Өмнө нь дандаа гадна гарч татна гэдэг ч юм уу, хил гааль нэвтэрсэний дараа татна гэдэг ч юм уу олон шалтгааны үүднээс амьдралд хэрэгжих боломжгүй байна гэж үзсэн