Тамхины тухай хууль болон нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо
Тамхины тухай хууль болон нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо
2014.04.23

Тамхины тухай хууль болон нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо

Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг  өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэмэлт өөрчлөлт оруулах уг хуулийн төсөлд тамхи татах зориулалтын цэг байгуулах, хөдөө орон нутагт 500 метр гэдгийг 250 метр болгон өөрчлөх зэргийг тодорхой тусгасан аж. Ингээд байнгын хорооны гишүүдийн  олонхын саналаар О.Баасанхүү гишүүний өргөн барьсан хууль дэмжигдэж, УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Өнгөрсөн жил  хэргэжиж эхэлсэн тамхины тухай хууль болон нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын зарим гишүүд ямар бодолтой байгааг сонирхлоо.

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Маш сайн төгс хууль болтол олон жил шаардлагатай болох байх.

Хэтэрхий хатуу заасан  хууль хэрэгждэггүй гашуун туршлага бий. Аливаа хууль хэрэгжилтэд  шилжих шат гэж байх ёстой. Энэ хууль огцом хатуу хууль болсон.  Доторх тамхидалт гудамжинд гарсан. Гудамжинд гарсанаар илүү хор хөнөөлтэй боллоо. Гадаа тамхи татдаг хүмүүс гудамжыг бохирдуулж шүлс, нусаа замбараагүй хаяж байна. Дотроо татахаараа ингэж их бохирдуулдаггүй юм байна лээ. Ийм байдалтай байж болохгүй. Өөрчлөлт оруулж сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Тамхины хяналтын хууль цаг үеэ олсон сайн хууль болсон

О.Баасанхүүгийн гаргасан нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Тамхины хяналтын хууль зөв хууль. Үр дүн гарсан. Гэхдээ засч,  сайжруулах өөрчлөлтийг  хийх хэрэгтэй. Орон нутагт 500 метр гэдэг бол хэтэрсэн тоо юм байна лээ.  Буруу юм хийчихээд, нөгөө буруугаа засахын тулд дахиад буруу зүйл хийдгээ болих хэрэгтэй. Олон нийтийн цагдаа гаргах шаардлаггүй. Эдийн засагт ч хохиролтой их ажил болно.

 УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар

Буруу юм хийчихээд, нөгөө буруугаа засахын тулд дахиад буруу зүйл хийдгээ болих хэрэгтэй.

-Бодит амьдрал дээр хэрэгжих нь аль вэ гэдгийг бодож хуулиа амьдрал руугаа ойртуулах хэрэгтэй байна. Маш сайн төгс хууль болтол олон жил шаардлагатай болох байх.  Тамхи татдаг хүмүүсийнхээ эрхийг бодох хэрэгтэй. Өөрчилж сайжруулаад явах нь зөв.

УИХ-ын гишүүн Д.Батцогт

-Тамхины хяналтын хууль цаг үеэ олсон сайн хууль болсон. Төгс бол биш засаж сайжруулах юм бол байгаа.