Ардчилсан намын орон нутгийн гишүүдээ сургах хөтөлбөр үргэлжилж байна
Ардчилсан намын орон нутгийн гишүүдээ сургах хөтөлбөр үргэлжилж байна
2014.04.24

Ардчилсан намын орон нутгийн гишүүдээ сургах хөтөлбөр үргэлжилж байна

Ардчилсан намаас хэрэгжүүлж буй “Сум 330” хөтөлбөрийн “Төрийн удирдлагын менежер” сургалтад оролцохоор сонгогдсон 3-р ээлжийн 90 гаруй сонсогч өнөөдөр батламжаа гардан авлаа.

Уг арга хэмжээнд Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нарийн бичгийн дарга Т.Мягмарсүрэн, О.Чулуунбилэг,Э.Батсуурь,  Д.Анхбаяр, Удирдлагын академийн захирал Ц.Баатартогтох нар оролцож, сонсогчдод батламж гардуулав.

90 гаруй сонсогч өнөөдөр батламжаа гардан авлаа.

Уг батламжид өөрийн сурч, ажиллаж буй салбартаа тэргүүлэгч нь байж, Ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтдаа хүчин зүтгэхийг уриалжээ. Ардчилсан намаас аюулгүй орчинд, ажилтай орлоготой, эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, эрүүл саруул иргэнтэй, өсөж дэвжсэн улс гүрэн болгон хөгжүүлэхэд анхаарахад эдгээр сонсогчдын үүрэг хариуцлага, хувь нэмэр чухал ач холбогдолтой юм.

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламж гардан авч буй сонсогчдод хандан илүү эрч хүчтэй, нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлсийг хийж бүтээж, хүн шиг амьдарч улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүтгэж, аймаг орон нутагтаа өөрчлөлт, шинэчлэлийн төлөө

Уг арга хэмжээнд Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын нэр бүхий хүмүүс сонсогчдод батламж өгөв.

сурах их үйлсэд нь амжилт хүсч, баяр хүргэв Ардчилсан нам 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан чадварлаг боловсон хүчин бэлдэж, намын бодлогын түвшинд залуучуудаа дэмжин, Төрийн удирдлагын мэргэшсэн менежер бэлтгэж байгаа нь Ардчилсан намын залгамж халааг бэхжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх ач холбогдолтой юм