Ардчилсан намынхан баяраа тэмдэглэлээ
Ардчилсан намынхан баяраа тэмдэглэлээ
2014.04.08

Ардчилсан намынхан баяраа тэмдэглэлээ

Өчигдөр Ардчилсан намын баярын өдөр тохиолоо. Учир нь 1990 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр ардчилсан нам  анхдугаар хурлаа хийж 70 жилийн дараа Монголын нийгэмд хоёр дахь улс төрийн томоохон хүчин бий болсноо зарлаж байсан юм.

Түүнээс хойш жил бурийн энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон юм. Монголын хүүхдийн ордонд болсон арга хэмжээний үеэр 100 залууд намынхаа гишүүний үнэмлэхийг гардуулсан юм. Энэ өдрийн арга хэмжээг Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь намын үүсэн байгуулагдсан түүхэн дараалал, удирдлагуудын тухай танилцуулан нээсэн юм.

Түүний дараа намын анхны Дарга Э.Бат-Үүл  Ардчилсан нам нь улсын түүхэнд тэмдэглэгдэх үйл хэргийг хийсэн нам. 1990 оноос өмнө нэр төдий л тусгаар тогтнол байсан. Үүнийг  хүртэл манай улсын хэрэг явдлыг гаднаас, бүр хэнийг улс орныг удирдах вэ гэдгийг Москвад шийддэг байсан. Энэ түүхэн ач холбогдолтой” хэмээн тодотгож залуустай дурсамжаа хуваалцсан юм. Тухайн үеийн үйл явдлын бодит үнэн түүхийг Харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн  нээлтээ хийлээ.