Иж бүрэн шалгалт зохион байгуулж байна
Иж бүрэн шалгалт зохион байгуулж байна
2014.04.21

Иж бүрэн шалгалт зохион байгуулж байна

Монгол Улсын Гамшгаас хамгаалах талаарх бодлого, хөтөлбөр, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны явц, байдал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн үүргийн биелэлт, шалгалт хийж үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагааны төлөвлөсөн үр дүнд хүргэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөмж гаргаж байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Баян-Өлгий, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, улсын нөөцийн салбарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь, Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, ОБЕГ-ын Тамгын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг НОБГ, Баян-Өлгийн, Увс, Ховд аймгийн онцгой байдлын газар, хэлтэс, ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт тус тус иж бүрэн шалгалт хийн ажиллаж байна.