ОБЕГ
2014.04.16

Ой хээрийн түймрээс болгоомжил

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 20 хэм хүртэл халж,  18-20 метр секунд хүртэл хуурай салхитай байлаа. Энэ нь гал түймрийн эрсдлийг нэмэгдүүлж байгаа тул иргэд та бүхнийг болзошгүй галт түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал салхи төв, говь, зүүн аймгуудын нутгаар 20 метр секундэд хүрсэн юм. Мөн Монгол орон хуурайшилт төв болон зүүн аймгуудын нутгаар илүү их ажиглагдаж байгааг мэргэжилтэн анхааруулсан юм.

ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж: “Өвөлжилт өнтэй болж, хур тунадас багатай учраас хуурайшилт маш эрчимтэй явагдаж ой хээрийн түймэр, талын түймэр маш хүнд нөхцөлтэй, эрсдэл өндөртэй байна.”

Өвлийн хагдаршиж, шарласан шарилжийг иргэд хамахаас залхууран шуудайд гал тавьж шатааж байгаад салхиын эрч гэнэт өөрчлөгдөн гал гарах шалтгаан болж байгаа юм. Ой хээрийн түймэр гарч байгаагийн гол шалтгааны 90 хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс,үлдсэн 10 хувь нь байгалийн хүчин зүйлсээс хамаардаг. Тэгвэл манай урд хөршийн Хубэйн мужийн хойд хэсэгт орших уулын бүсэд хаврын хэт хуурайшилтаас болж гал түймэр гарсан байна.

Энэхүү гал түймэр нь 4-5 өдөр үргэжлэн асаж байгаа бөгөөд яг одоогийн байдлаар 2000 гаруй ажилчин галыг цурманд нь оруулахаар ажиллаж байгаа боловч цаг агаарын таагүй нөхцөл байдал галыг бүрэн унтраахад саад болж байгаа юм. Хятадын хойд хэсэгт гарсан энэ гал түймэр нь манай улс руу орж ирэх магадлал бага ч гэсэн хэт халалт, хуурайшилтын улмаас гал түймрийн аюул нүүрлэх аюул байгаа юм.