Сайд Л.Болд Францын элчин сайдыг хүлээн авч уулзав
Сайд Л.Болд Францын элчин сайдыг хүлээн авч уулзав
2014.04.21

Сайд Л.Болд Францын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ив Дэлунэг 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Францын Засгийн газар солигдож, Гадаад хэргийн сайд Л.Фабиусын хариуцах асуудлын хүрээ тэлсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болдоос хүргүүлж буй захидлын эх хувийг Францын талд гардуулав.

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол, Францын харилцаа улс төр, эдийн засгийн салбарт идэвхтэй хөгжиж, энэ оны 6 дугаар сард Улаанбаатар-Парис чиглэлийн шууд нислэг эхлэх болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов.