Байнгын хорооны дарга Г.Баярсайхан НҮБ-ын Олон улсын зөвлөхтэй уулзав
Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, Хөдөө аж ахуйн ургамалын генетик нөөцийн Олон улсын зөвлөх, профессор Гаутам Прем Лал, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Шейх Ахмадузаман нарыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд профессор Гаутам Прем Лал Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Хүнс, Хөдөө аж ахуйн ургамалын генетик нөөцийн Олон улсын гэрээнд Монгол Улсыг нэгдэн орохыг чухалчилсан юм. Энэхүү гэрээнд манай улс нэгдэн орсноор энэ салбарын эрдэмтэд гадаадын олон оронд туршлага судлах, сэргэжлээ дээшлүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн манай эрдэмтэдийн судалгааны шинжилгээний ажилд нь гадны эрдэмтэд дэмжлэг үзүүлэх боломж нээгдэнэ гэж байлаа. Ургамалын генетик нөөцийн Олон улсын гэрээнд 131 орон нэгдэн орсон байна.
Ургамалын генетик нөөцийн Олон улсын гэрээ нь ургамлын судалгаа шинжилгээ болон эклогийн цэвэр бүтээгдэхүүнийг манай иргэд хүртэх талаасаа чухал үүрэгтэй гэрээ гэдгийг онцлов.
Уулзалтын явцад Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Байнгын хорооны даргын хувьд гэрээнд нэгдэн орохыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Ургамалын генетик нөөцийн Олон улсын гэрээ нь ургамлын судалгаа шинжилгээ болон эклогийн цэвэр бүтээгдэхүүнийг манай иргэд хүртэх талаасаа чухал үүрэгтэй гэрээ гэдгийг онцлоод Монгол Улс Парламентын засаглалтай улсын хувьд гэрээнд нэгдэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
НҮБ-ын зөвлөх Гаутам Прем Лал ургамлын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, ашиглах, ургамал, амьтны шинэ үүлдэр гаргах тал дээр Бүгд найрамдах Энэтхэг Улс арвин туршлагатай тул хуримтлуулсан туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэн Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг Бүгд найрамдах Энэтхэг Улсад ирж, танилцахыг урилаа. Урилгыг Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан талархан хүлээн авлаа.