Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой
Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой
2014.04.11

Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан БНСловак Улсын “Ставо Терм” ХХК-ийн захирал, БНСловак Улсын Барилгын яамны сайд асан Иан Мараз, БНСловак Улсын Өргөмжит консул Петер Словек нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хамтын ажиллагааны боломжууд тухайлбал Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар ярилцлаа. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудал яригдаж байгаа бөгөөд энэ асуудал шийдэгдвэл харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж,  шинэ түвшинд гарах боломжтой талаар санал солилцов.

Өнгөрсөн онд манай улсад БНСловак Улсын Эдийн засгийн яамны 1 дүгээр Төрийн нарийн бичгийн дарга Павол Павлис тэргүүтэй төлөөлөгчид айлчилж, уулзалтын үеэр барилгын салбарын норматив баримт бичгүүдийг евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтран ажиллах  боломжтой тухайгаа илэрхийлж байсан байна.

Уулзалтанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, БХБЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр, БНСловак Улсын Өргөмжит консул  Петер Словек нар байлцлаа.