Л.Янжин: Манай компанийн нэр хүндийн цаана 700 гаруй ажилчдын маань амьдрал байгаа
“Талх чихэр” ХК-ийн ерөнхий менежер Л.Янжинтай ярилцлаа.
-Өнгөрсөн жил танай талхнаас хурууны боолт илэрсэн гэж нийгэмд шуугисан. Гэхдээ шалгалт хийгээд хурууны боолт биш болохыг тогтоосон. Энэ талаараа ярина уу?
Сайтыг ашиглаад дуртай зүйлээ бичиж болохоор байгаа. Гэтэл үнэн худлыг нь ялгадаггүй нэг муухай зүйл байх болжээ. Талх бол өдөр тутмын хэрэглээ. Өнгөрсөн жил хурууны боолттой талх гээд баахан шуугисан. Гэтэл мэргэжлийн байгууллага шалгатал фергаментан цаас буюу хүнсний цаас байсан. Цаас гэдгийг нь нотлоод үзүүлээд байхад хурууны боолт гээд худлаа бичсэн. Гэхдээ цаас байж болохгүй. Бидний буруу байсан ч мэдээллээр тэгж сенсацлах нь онцгүй. Бид торгуулиа төлсөн. Үндэслэлгүй буруу бичсэн байна гэхээр дараа нь танайхыг бичихгүй байж болно, хамтарч ажиллавал яасан юм гэдэг.
Ер нь сүүлийн 2 жил хар талхыг үйлдвэрлэгчид өнгө хувиргадаг бодис ашиглаж, нүүрс хүртэл хийдэг гэсэн мэдээлэл гарсан. УТХГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас томоохон үйлдвэрүүдээр явж шалгалт хийж, тийм зүйл байхгүйг нотолсон. Энэ явдлаас хойш үйлдвэрлэгчид хэрэглэгчиддээ үйлдвэрлэл болон бүтээгдэхүүнээ бүрэн гүйцэд таниулдаггүй юм байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа. Тиймээс хар талхны тухай мэдээллээ сайн өгөх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Хар талхыг хэрхэн хийдэг юм бэ?
Атар талх
Талхыг шороогоор хийхгүй нь мэдээж. Талхыг хамгийн сайн чанартай гурилаар хийдэг. Олон нийтийн дунд төөрөгдлүүд явж байдаг. Хар талханд хөх тарианы гурил хийж байж гоё болдог. Арвайн соёолжийг хийдэг нь түүний витаминлаг, амин дэмтэй байдалтай холбоотой. Гэхдээ аливаа асуудлыг хоёр талтай авч үзэх хэрэгтэй. Шошгон дээрээ мэдээллээ сайн өгөх ёстой. Вэб сайтууд их хэцүү.
-Үйлдвэрлэгчийн зуун хувь зөв гэж байхгүй. Та бүхэн зарим талаар алдаа дутагдлаа засахын төлөө хэрхэн ажиллаж байна вэ?
Тийм ээ. Үнэн. Хүн л ажиллаж байгаа юм хойно алдаа гаргана. Гэхдээ алдаа гаргахгүй байх бүх зүйлийг л хийж байна. Гэтэл танай хэрэглэгчидын дунд зохиомол худлаа мэдээлэл өгч биднийг болон хэвлэл мэдээлэлийг ашиглан сүрдүүлдэг асуудал мэр сэр гардаг Манай компанийн нэр хүндийн цаана 700 гаруй ажилчдын маань амьдрал байгаа шүү дээ. Энэ бол том хариуцлага.
-Техник технологи стандартаа хэрхэн сайжруулж байна вэ. Аль болох хүний хүчин зүйлийг багасгах нь оновчтой шийдэл мөн үү?
Үйлдвэрийг харах толь нь лаборатори байдаг учраас бид 2013 онд лабораторио итгэмжүүлсэн. Ингэснээр бүтээгдэхүүнд орж байгаа түүхий эд стандартын шаардлага хангасан дээд зэргийн түүхий эд орж байна гэсэн үг. Тоног төхөөрөмжийн хувьд европийн холбооны орнуудаас нийлүүлэгддэг тул баталгаатай бүх төхөөрөмж маань олон улсын чанарын шаардлагыг хангасан байдаг. Хувь хүнээс хамаарах хамаарлыг аль болох арилгах зорилгоор 2004 оноос эхлэн бүх тоног төхөөрөмжүүдээ компьютерийн удирдлагд шилжүүлээд явж байна. Жишээ нь: талхийг хийхдээ 27 хувийн цавуулагтай гурилаар хийх даалгаврыг компьютертоо суулгаж өгдөг. Хэрвээ 29 хувь болвол төхөөрөмж зуурахгүй байх болно.
Харин хүний хүчин зүйл дээр эрүүл ахуйн зохистой дадал GHP, үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ийг нэвтрүүлэн ажилладаг. Бүтээгдхүүнээс юм гараад байна гэдэг нь техникээс бусад дадал муу байна гэсэн үг. Хүнсний тухай хууль хэрэгжсэнээс хойш үйлдвэрийн дотоод хяналтыг ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Дарга нараас эхлээд ажилчид бүх зүйлээ стандартын дагуу хийвэл асуудал гарахгүй. Улирал дутамд МХГ –аас хяналт тавьж эрсдлийн үнэлгээ хийлгэдэг Тиймээс бид хичээж байна. Харин зөв зүйтэй мэдээллийг хэвлэлээр гаргаасай гэж хүсч байна.
Хувь хүн ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй. Юу ч тавьсан хамаагүй биш, улс орныхоо хөгжлийн төлөө, үнэн бодитой зүйлийг нь тавиасай гэж хүсч байна. Хариуцлагатай байгаасай, ямар нэгэн дүрэм журам, стандарт, хуультай байгаасай. Хүнсний үйлдвэрүүд хөгжиж байна. Хэрэглэгч ч хөгжиж байна.
- Нийгэм рүү чиглэсэн ямар ажлыг хийдэг вэ. Нөгөө талаараа танай компани хэр зэрэг нийгмийн хариуцлагатай вэ?
Сүүлийн гурван жилийн турш ЭМЯ, Мянганы сорилтын сантай хамтран халдварт бус өвчинтэй тэмцэх аяны хүрээнд талханд орох давсны хэмжээг бууруулсан. Мөн ажилчдын хоолны давсыг бууруулсан. Маш том төсөлд амжилттай оролцсон. Түүнээс гадны атар талх маань донор талх болсон. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “Амьдрал бэлэглэе аян”-ыг 3 сарын хугацаанд явуулсан.
Талхны технологийг бол эмч хүний ажилтай зүйрлэдэг.
Монгол Улсын Донорын тухай хуулийн 14-р зүйлийн 3 заалт, Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, Донор иргэдийн тоог нэмэгдүүлэх, олон нийтийг цусаа хандивлах үйлсэд идэвхитэй оролцуулах, цусаа бэлэглэсэн донорууд, хамт олныг алдаршуулах зорилготой. Хэрвээ та өөрийн биеэр цусаа хандивлаж чадахгүй бол манай Талх Чихэр компанийн ард түмний хүнс Атар брэндийг сонгоход л хангалттай. Учир нь таны худалдан авсан Атар талх бүрийн 10₮ амьдрал бэлэглэе аянд зарцуулагдана гэсэн үг.
Энэ жил манай компани инфляцитай уялдуулаад бүх ажилчдынхаа цалинг 30 хүртэл хувиар нэмсэн. Цех маань эмч сувилагчай. Өдөр бүр ажилчиддаа ээлжээр коктейл өгдөг. Манай компанийн зарчим бол эрүүл ажилчдаас эрүүл хүнс үйлдвэрлэх явдал.
-Та талхыг юутай зүйрлэдэг вэ?
Талхны технологийг бол эмч хүний ажилтай зүйрлэдэг. Их нарийн. Хүмүүс ойлгохдоо ус гурил, дрожжи гэж л боддог. Болох процесс нь бүхэл бүтэн шинжлэх ухаан, тав зургаан төрлийн процесс явагдаж байж гоё үнэртэй, сийрэгжилттэй, хөөлттэй болдог. Өнгө нь улаан шаргал. Энэ технолоийг хянаж байгаа хүн бол эмчтэй адилхан. Талхыг болох хүртэл бүх процессыг хянаж, термометрээр халуун хүйтнийг нь хэмжиж, бүх үзүүлэлтийг шалгадаг. Сайхан мэргэжил. Талхаар их бахархдаг. Нэг талх гаргахад 7-8 цаг болдог. Хурдавчилсан аргаар бол 4 цаг хийдэг. Бүхэл бүтэн өдрийн ажил. Хөрөнгөө тавиад 4 цаг болно. Жигнэх нь 33 минут байдаг. Ингэж байж гоё амттай болно. Шинэхэн талхны тэр сайхан үнэр нь сүүний хүчил.
Талхыг хэрэглэдэг хүний хязгаар гэж байдаггүй. Хүн талх идэж байгаа цагт үйлдвэр зогсох эрх байхгүй. Талхыг хийж байгаа хүнээр бахархдаг. Хүмүүс унтаж байхад манай үйлдвэр ажиллаж л байдаг.
Нийгмийн шилжилтийн үед лангуун дээр давс, тос хоёр л байсан гэдэг ч талх байж л байсан. Талхны үйлдвэрүүд хаагдаагүй. Энд ажиллаж байгаа 700 хүний сэтгэл шингэсэн талх та бүхний гар дээр очдог юм шүү.
Үйлдвэрт доголдол гараад 5 минут болоход талх муухай болдог. Хүмүүс үүнийг тэр бүр мэдэхгүй. Нүсэр их хөдөлмөр байдаг.