Г.Баярсайхан: Малаа вакцинжуулах нь малчны нийгмийн хариуцлага
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.03.14

Г.Баярсайхан: Малаа вакцинжуулах нь малчны нийгмийн хариуцлага

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хүнсний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэж, бү­рэн мөрдөгдөж эхэлсэн. Гэ­тэл сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнүүд элдэв асуудал да­гуулах боллоо. Тэгэхээр хуу­лийн хэрэгжилт тааруухан бай­­на гэсэн үг үү?

-Бид энэ хуулийн хэрэг­жил­тэд анхаарал тавин ажиллаж бай­гаа. Хуулийн хэрэгжилттэй хол­боотой асуудлууд эхнээсээ үүсч байна. Тухайлбал “Им­портын хүнс­ний түүхий эд, бүтээг­­дэхүү­ний шошгод агуу­лагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэл­ний аль нэгээр бичигдсэн бай­на” гэсэн заалт бий.

Гэтэл яг ийм шошготой бү­тээгдэхүүн маш ховор байна. Өөрөөр хэлбэл хэрэгжилтийн явцад энэ хуулийг дахин бо­ловс­ронгуй болгох асуудал гарч байна гэсэн үг. Аюулгүй бай­дал­тай холбоотой учраас бид дахин ажиллах шаардлага гарч ирж байна.

-Уг нь энэ хуулийг хамгийн сайн хэрэгжүүлж, хянах хүмүүс нь гааль болон мэргэжлийн хя­налтынхан. Харин ха­чир дээрээ эдгээр газрууд хуу­лийн хэрэг­жил­тийг замх­руулаад байх шиг?

-Би хувьдаа МХЕГ, Гаалийн ерөнхий газартай холбоотой асуудалд байнга шүүмжлэлтэй ханддаг. Хилээр хориотой ба­раа, бүтээгдэхүүн орж ирэхэд гаа­лийнхан юу харж байдаг юм бэ. МХЕГ ч гэсэн “Ниргэсэн хойно нь хашхирав” гэсэн байдалтай ханддаг. Тиймээс эдгээр бай­гууллагын бүтцийг өөрчлөх шаард­­лагатай гэж боддог.

-Тэгвэл сүүлийн үед хурдац­тай тархаж байгаа шүлхийн асуу­далд байнгын хороо ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ тал дээр байнгын хороо холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, цаг үеийн мэдээлэл со­­лилцон, ажиллаж байгаа. Тухайлбал Онцгой байдлын ерөн­­­хий газар, Мал эмнэлэг, үрж­­­лийн газар, салбарын яамны мэр­­гэ­­жилтнүүдтэй уулзаж санал солилцсон.

Ер нь иймэрхүү асуу­далд бид цаашид хэрхэн хандах, хавар болгон гардаг гал түймрийн аюу­лыг хэрхэн шийдэх, шүлхийн асуудал дээр гэхэд байнга гад­наас өндөр үнээр вакцин авч, түү­нээсээ хараат байх уу гэх зэрэг олон асуудлыг нэг мөр шийдэх цаг нь болсон.

-Өөрсдөө вакцин хийж ча­­дахгүй мөртлөө авч ирж байсан хэдийгээ хөлдөөчихлөө гэх яриа гараад байгаа. Энэ талаар юу хэлэх бол. Мөн манайд до­тооддоо вакцин үйлдвэрлэх бо­лолцоо бий юу?

“Ийм асуудал гараагүй, та­шаа мэдээлэл тараасан бай­на. Вакциныг зориу­лалтын чин­гэлэгт зөөвөрлөж бай­гаа” гэж хариулсан.

-Яг энэ хөлдсөн үү, үгүй юу гэдэг асуудлаар бид холбогдох хү­мүүсээс нь тодруулахад “Ийм асуудал гараагүй, та­шаа мэдээлэл тараасан бай­на. Вакциныг зориу­лалтын чин­гэлэгт зөөвөрлөж бай­гаа” гэж хариулсан.

Харин дотооддоо үйлдвэрлэх тухайд боломжгүй биш, бо­ломжтой. Үүнийг тусгай бод­логоор хэрэгжүүлэх ёстой. Өнөө­дөр бид өөрсдөө зарим төрлийн вакцин үйлдвэрлэж байгаа. Ин­гээд бодохоор орчин нөхцлийг нь бүрдүүлчихвэл, шүлхийн вак­цин үйлдвэрлэх боломж бий гэж бодож байна. Ингэж чадвал вакцины импортод чиглэсэн валютын урсгалыг зогсоож бол­но. Уг нь био комбинатад тодор­хой шинэчлэл хийж байгаа шүү дээ. Гэхдээ нэгэнт байдал ийм болсон болохоор бид холбогдох хүмүүст нь вакциныг дүрэм журмынх нь дагуу яаралтай оруулж ирэх үүрэг өгсөн.

-“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд вакцинжуулалт хийгд­дэггүй юм уу?

-Хийдэг. Үндсэн хуульд ч монгол малаа төр хамгаалах ту­хай заалт бий. Гэхдээ малчид төрөөс урамшуулал, хөнгөлөлт авч, олон төрлийн татвараас чө­­лөөлөгддөг. Тиймээс малаа вак­цин­жуулалтад хамруулах нь малч­­дын нийгмийн хариуцлага. Энэ асуудлыг тэд 100 хувь хариуцах учиртай. Уг нь ухамс­рын асуудал шүү дээ. Гэтэл орон нутагт хүн ам сийрэг тар­хан суурьшсан, малчид гоц халдварт өвч­ний талаарх ойлголт сул зэргээс бүх малыг эмнэлгийн арга хэм­жээнд хамруулж чаддаггүй нь вакцинжуулалтын үр дүнд сөр­гөөр нөлөөлж байна.

Үүнд малчдын мэдлэг дут­маг, уг арга хэмжээний ач хол­богдлыг ойлгохгүй явдал бас нө­­лөөлж байна. Иймд мал эмнэл­гийн урьдчилан сэргийлэх арга хэм­жээг малчдад зөв таниулах, ойлгуулах шаардлага гарч байна.

Цаашид ээмэгжүүлэлт, бүрт­гэл­жүүлэлт, вакцинжуулалтын арга хэмжээг төрөөс малчдад ол­гож буй урамшуулалтай холбох ноос, арьс ширний, татвар, нийг­­мийн болон эрүүл мэндийн даат­галын хөнгөлөлтүүдийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашиг­лах, вакцинжуулалтын хөлсийг нэмэгдүүлсэнээр малч­дыг ха­риуцлагажуулах боломж бий.