Н.Удвал: ЭМД-ын тухай хуульд салбарын амбийц байхгүй
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.11

Н.Удвал: ЭМД-ын тухай хуульд салбарын амбийц байхгүй

Даваа гариг бүр болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо. Тэрээр өнгөрсөн 2013 он эрүүл мэндийн салбарт хүн амын оргил өсөлтийн жил байсныг онцлов.

Нас баралт, эхийн эндэгдэл, нялхсын эндэгдэл 2000 оноос, хойш сүүлийн 14 жилийн хугацааны хамгийн бага төвшинд хүрчээ. Тус яам энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилээр зарлаж, ялангуяа жирэмсэн эхчүүд, Төрсөн эх, хүүхдийн асуудлыг хяналтдаа авч ажиллаж байна' Үүний үр дүнд энэ оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нялхсын эндэгдэл 29 хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19 хувиар буурчээ.

Ирэх дөрөвдүгээр сараас Эрүүл мэндийн сайдын улсын үзлэг эхэлнэ. Зайн оношилгооны тоног төхөөрөмжид оруулсан хөрөнгө оруулалт үр ашгаа өгч эхэлсэн. Өнгөрсөн онд эрүүл мэндийн төв, эмнэлгийн зориулалттай 18 барилга ашиглалтад орсон бол энэ онд 32 барилга ашиглалтад орно.

Мөн эрүүл мэндийн довтолгоог орон даяар явуулах гэж байна. Энэ нь хүн бүр цусны даралтын хэмжээгээ мэддэг байх юм. Эмийн чанар аюулгүй байдлыг хангах төрийн бодлоготой болно. Бодлогын төслийг Засгийн газар хэлэлцсэн, УИХ-д удахгүй өргөн барих гэнэ. Мөн.албан бус төлбөрийн хэмжээг энэ жил 6-7 хувиар бууруулахаар тооцсон байна. Сэтгүүлчдийн асуултад сайд доорх хариултыг өглөө.

-Сайдын үзлэг, эрүүл мэндийн довтолгоо хоёр нь нэг зүйл үү ялгаатай юу?

-Өөр. Сайдын үзлэг нь “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилийн ажилтай холбоотой. Эрүүл мэндийн довтолгоо нь хувь хүний эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад зориулан хүн бүрт 1000 төгрөг тооцож хуваарилсан хөтөлбөр юм.

-Албан бус төлбөр гэж юу вэ, Эмнэлгүүдийн төлбөртэй үйлчилгээ мөн үү?
Ёс зүй, мэргэжлийн алдаа байдаг. Үүнийг зогсоох соёлыг байгууллага бүр дээр ярьж байна.

-Хууль, журмаар зөвшөөрөгдөөгүй төлбөрийг хэлдэг. Монголын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нийт мөнгөний 41 хувь нь хувь хүний халааснаас гардаг гэсэн ДЭМБ-ын судалгаа бий. Энэ бол манай салбарын санхүүжилт дутуу байдагтай холбоотой юм. Иймд энэ Засгийн газрын үед манай салбар санхүүжилтээ гүйцээн авч, албан бус төлбөрийг 25 хувиар бууруулахаар зорьж байна.

-Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг ч үр шимийг нь хүртэж чадахгүй байна гэж байнга гомдоллодог. Энэ тогтолцоог хуулиар шийдэх боломжтой юу?

ЭМД-ын тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн бариад буцааж татсан. Учир нь УИХ дээр гишүүдийн санаачилсан хоёр төсөл байсан. Тэр хоёр төслийг нэгтгээд УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Үүнд манай салбар маш бага амбийцтай оролцож байна. Сайн хууль болж байгаа.

-Яармагт барьж эхэлсэн дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажил зогссон. Энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ?

-Аудитын газраас хөрөнгө оруулалт нь зогссон барилгуудад дүгнэлт хийсэн. Тэр эмнэлгийн барилгын ажлыг зогсоохоор шийдэж энэ тухай Төсвийн байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Үнэхээр зогсоохоос ч өөр аргагүй. Аль 2010 оноос барьж эхэлсэн барилга.

-Эмч, сувилагчдын хариуцлагагүйгээс эх, хүүхэд эндэх явдал нэлээд гарсан. Танай яам салбарынхандаа хариуцлага тооцдог уу?

-Ёс зүй, мэргэжлийн алдаа байдаг. Үүнийг зогсоох соёлыг байгууллага бүр дээр ярьж байна. Эмч, эмнэлгийн салбарын ажилтнуудын хариуцлагын даатгалын хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Манай улс анх удаа ийм хуультай болох гэж байгаа.

Эмч нарын мэдлэг, чадвар санаа зовоосоор байна. Бид баасан гариг бүр энэ асуудлыг аймаг тус бүрээр авч хэлэлцдэг. Хаана хэдэн хүүхэд төрсөн, хэд нь амьгүй байсан, яагаад амьгүй ураг төрсөн, хэн гэдэг эмч ажиллаж байсныг шалгаж тодруулж хариуцлага тооцдог. Энэ бүхнийг тухай бүрт нь мэдээлэх боломжгүй юм.