“Уул уурхайн ассоциаци”-ийн ерөнхийлөгч Д.Дамба
2014.02.19

Д.Дамба: Тээврийн зардлыг багасгахын тулд авто тээврийг багасгаж, төмөр замд шилжих шаардлагатай

“Coal mongolia” чуулган энэ сарын 20-ноос 22-ны өдөр Улаанбаатар хотноо болно.

Энэ үеэр дэлхийн зах зээлд уналттай байгаа нүүрсний салбарт Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гарц олох, цаашлаад жилд 18.2 сая тонн орчим нүүрс экспортолж байгаа. Манай улс 2014 онд 31 сая, 2015 онд 40 сая, 2035 он гэхэд 64 мянган тонн нүүрс экспортлох хар зах зээлийн томоохон тоглолт болох шийдлийг олно гэсэн хүсэлтээр энэхүү чуулга уулзалтад оролцогчид дүүрэн байна.

Газарзүйн байрлалын хувьд Монгол улсын нүүрсний хамгийн ойрын зорилтод гадаад зах зээл бол Хятад улс. Дэлхийн хамгийн том импортлогч улстай хил залгаа атлаа нүүрсний нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч 10 орны нэг болох Монгол улс 2012 оны байдлаар урд хөршийнхөө нүүрсний хэрэгцээний 2.1 хувийг нийлүүлж байна. гэтэл далайн цаана оршин Австрали улс 38.2, Индонез 33.1 хувь, ӨАБНУ 12.4 хувийг нийлүүлдэг. Өдрөөс өдөрт Хятад руу нүүрс нийлүүлэгч улсын тоо нэмэгдэж байхад Монголчуудын орон зай буурах шалтгаан нь нүүрсээ автозамаар өндөр өртөгтэй нийлүүлж байгаатай холбоотой.

“Уул уурхайн ассоциаци”-ийн ерөнхийлөгч Д.Дамба:

“Уул уурхайн ассоциаци”-ийн ерөнхийлөгч Д.Дамба

Тээврийн зардлыг багасгахын тулд авто тээврийг багасгаж, төмөр замд шилжих шаардлага байгаа. Аль болох өртөг зардал багатай тээврийн системийг сонгохгүй бол хуурай газраар тээвэрлэж байгаа үед үнэхээр тээврийн зардал өндөр байна. Аль ч оронтой харилцдаг төмөр замын царигийг сонгох ёстой. Хятад улс нарийн төмөр замтай, харин Орос өргөн төмөр замтай байгаа тэгэхээр манайд бодлогын баримт бичиг нь цариг заах шаардлагагүй гэж үзэж байна.

Монгол улс 2013 онд дунджаар нэг тонн нүүрсийг 75 ам.доллараар экспортолсон төмөр замаар тээвэрлэлт хийвэл 2-3 дахин буурах боломжтой. Хамгийн хямд зардлаар буюу конвероор тээвэрлэвэл одоогоос даруй 5-6 дахин хямд үнээр нүүрс экспортлох боломжтой юм. Ингэснээр монгол улсын өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд нүүрс боловсруулах шинэ технологит бид анхаарал хандуулах шаардлагатай.