А.Ганболд: Налайх дүүрэг үндсэндээ уурхайгаар амьдарч байгаа
Налайхын уурхайд хүний амь нас алдах нь тасрахгүй байсан тул тус уурхайг хаах шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргасан. Гэсэн ч налайх дүүргийн иргэдийн амьжиргаагаа залгуулдаг гол эх үүсвэр уурхай учраас ажиллуулсаар байгаа юм.
Гэтэл өдрөөс өдөрт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж нөхцөл байдал хүндэрсээр байгаа юм. Он гарсаар тус уурхайд 5-7 удаагийн нуралт үүсч нэг хүн амь насаа алдаад байна.
Налайхын уурхайд өнгөрсөн 2012 онд 12 хүн, 2013 онд найман хүн амь насаа алдсан бол өнөөдрийн байдлаар нэг хүн нас барсан байна. Харин өнгөрсөн хугацаанд байнга шахуу нуралт үүсч хүн боогдох асуудал гарч байсан. Улмаар налайхын уурхайг хаах шийдвэрийг мэргэжлийн хяналтын газраас гаргасан ч өнөөг хүртэл ажилласаар байна.
Одоогоор 78 амд 400 гаруй хүн ажиллаж байна. гэхдээ аюулгүй байдал дээд зэргээр алдагдаад байгаа юм.
Өвөлдөө дүүргийнхээ гэр хорооллыг нүүрсээр хангахын зэрэгцээ, нийслэлийн гэр хорооллыг нүүрсээр хангаж байгаагаас ийнхүү ажиллаж байгаа гэдэг тайлбарыг холбогдох хүмүүс нь өгдөг. Одоогоор 78 амд 400 гаруй хүн ажиллаж байна. гэхдээ аюулгүй байдал дээд зэргээр алдагдаад байгаа юм. Учир нь нойтон мод ашиглаж болохгүй гэсэн шийдвэрээс үүдэлтэй хуурай модоор бэхэлгээ хийж байгаа нь аюул дагуулж байгааг хэлж байна.
Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд: Налайх тэртээ тэргүй нүүрсээ гаргана. Налайх дүүрэг үндсэндээ уурхайгаар амьдарч байгаа. Гэтэл ажлын байр огт гаргахгүйгээр уурхайг хааж төр засгаас оролдоод байх хэрэггүй.
Налайхын уурхайд гараар олборлох боломжтой 60 гаруй тонн нүүрсний нөөц байгаа учраас тус уурхай ажилласаар байх болно гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж байна.