Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2014.01.20

Д.Дамба: 2014 онд нүүрсний үнэ нэмэгдэх найдлага тун бага

Манай улс 2011 онд 21, 2012 онд 20.5 сая тонн нүүрс экспортлохдоо Хятад улсад нийлүүлсэн.

Ингэхдээ Хятадын тоотой хэдэн компаниудад нүүрсээ экспортолж гэрээ нэрийн дор монгол нүүрсийг үнэгүйдүүлсэн байна. Өнгөрөгч жилүүдэд Хятад улс нүүрсний экспортоо нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж олон улсын зах зээлээс ханш даруй 30 доллараар сул гэгдэх манай улсаас хангалт хийх төлөвлөгөө гаргасан.

Гэтэл 2013 оноос нүүрсний үнийг унагаж улмаар шинэ он эхлэхэд нүүрсний хэрэглээгээ багасгаж монголын компаниудыг зогсолт хийхэд хүргэлээ.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Компаниудын хүмүүстэй ярьж байхад Хятадын талд үнэ ханш унасан үүнтэй холбоотой үйл ажиллагаа түр зогсонги байгаа хэмээн хэлсэн. Монгол улс эдийн засгаа тогтвортой байлгахын тулд ганцхан нүүрс дээр бүх найдвараа тавьж, ганц нүүрсээр орлого олдгоо өөрчлөх шаардлагатай байна. 2014 онд нүүрсний салбарт үнэ ханш нэмэгдэх найдлага тун бага байгаа. Энэ бол Хятадын эдийн засаг, төрийн бодлоготой холбоотой хэмээн хэллээ".

Төрийн гэсэн тодотголтой нүүрсний компаниуд хятадын нүүрс дамлагчидтай гэрээ хийн нүүрсээ үнэгүй шахуу өгч харин нүүрс тээвэрлэгчдийг бичиг баримтаар нь хаан эрхийг нь боосон байна. Манай улсын нүүрсний салбар уначихаад байгаа энэ үед нүүрсний компаниуд модоо баривал уул уурхайн салбар тогтворгүй болно.