С.Бямбацогт нутгийнхаа хөгжлийг хурдасгана
2012.04.16

С.Бямбацогт нутгийнхаа хөгжлийг хурдасгана

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд нутгийнхаа хөгжлийг эрчимжүүлэх ажилд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд саяхан тус сэдвээр уулзалт хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийнхний хамт зохион байгуулсан байна. Энэ хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэд, Ховд аймгийн нутгийн зөвлөл гэсэн 3 талаас хүмүүс оролцож, орон нутгаа хөгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, хамтарч ажиллах талаар саналаа солилцжээ. УИХ-ын гишүүн, УБ  хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт "Монгол Улсын хөгжил эрчимтэй өсөлтийн үе рүүгээ орж байна. Улсын ЭЗ-ийн өсөлт 2010 онд 6,5 хувь, 2011 онд 17,3 хувь байсан ба 2012 оны урьдчилсан дүнгээр 15,2 хувь байхаар байна. 2008-2012 орон нутагт нийт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж бүтээн байгуулалтын олон томоохон ажлууд хийгдэж байна. Тухайлбал Орон нутгийн эрчим хүчний 2 дахь эх үүсвэр болох Дулааны станц барих ажил, Ховд, Улаанбаатар, ОХУ, БНХАУ чиглэлийн хатуу хучилттай авто зам, цементийн үйлдвэр барих гээд алслагдсан бүс нутгийн иргэдэд нэн тэргүүнд тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэж байна.

 Цаашид бүс нутгийн хөгжлийг эрчимтэй урагшлуулах, алслагдсан бүс нутагт иргэд сайн сайхан амьдрах боломж бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого хөтөлбөр хэрэгтэй байна. Ийм учраас орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг нийгмийн хөгжлийн хандлага, улсын эдийн засгийн өсөлттэй уялдуулан авч үзэж төлөвлөлтийн шинэ арга зүй, мэргэжлийн байгууллага, судлаачидтай хамтран боловсруулах шаардлага байгаа юм. Орон нутгийн 2006 оны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр батлагдан гарснаас хойш 6 жил өнгөрөөд байгаа бөгөөд түүнийг шинэчлэх, шинэ хандлага, арга зүйгээр боловсруулах шаардлагатай байна. Орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд зөвхөн дотоод үйл явдал, ЗГ-ын төсөл, хөтөлбөрүүдээс гадна гадаад орчин, хөрш орон, бүс нутгийн бүтээн байгуулалт, зах зээлийн эрэлт, гадаад хамтын ажиллагааны боломж зэргийг тусгах шаардлагатай болж байгаа гэж үзэж байгаа юм. Ийм учраас орон нутгийн хөгжлийн өнөө ба ирээдүйг нэгтгэн харах, дүгнэлт өгөх, шинэ боломжуудыг шүүн хэлэлцэх, хөгжлийн шинэ бодлого боловсруулах шаардлага хэрэгцээ байна" хэмээн онцолж байсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.