2012.03.22
Н.Энхболд Төв аймаг руу хөлгийн жолоо мушгилаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бол УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнөөдөр Төв аймгийг зорихоор болжээ. Тэрбээр тойрогтоо гурав хоногийн хугацаанд ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоолуудыг иргэдэд таниулж мөн санал бодлыг нь сонсох юм байна. УИХ-ын дэд дарга Н.Энхболд тойргоо зорьсноор УИХ-ын удирдлагуудын хувьд үндсэндээ бүгд эзгүй байх аж. Учир нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү мөн гадаадад ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс хуулийн төсөл санаачилсан гишүүдийн хувьд хэд хоногтоо УИХ-ын дарга болоод дэд дарга нарыг иртэл хүлээхээс аргагүй бололтой.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.