Л.Болд сайдын зангарга
Гадаад харил­цааны сайд Л.Болд, Гадаад хэргийн сайд Юн Бен Сэ
2014.02.14

Л.Болд сайдын зангарга

Энэ өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Гадаад харил­цааны сайд Л.Болд тус улсын Гадаад хэргийн сайд Юн Бен Сэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжүүлэх түү­хэн чухал баримт бичгүүдэд гарын үсгээ зурж яваа.

Тэгээд ч Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд БНСУ-д сүүлийн 10 жилд хийж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ Л.Болд сайдын айлчлал түүхэнд тэм­дэглэн үлдэх нь гарцаагүй. Хоёр сай­дын уулзалтын үеэр манай талаас ир­гэд харилцан зорчих нөхцлийг улам илүү сайжруулах, визгүй зорчуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналтай бай­гаагаа илэрхийлсэн.

Гэхдээ үүнээс өмнө одоогийн нөхцөлд манай иргэд виз мэдүүлэхэд мөнгөн барьцаа авч байгаа нь 2012 онд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж байгаа тул барьцаа мөнгө авахыг зогсоох санал тавьсан байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бен Сэ монгол иргэдийн зорчих нөхцөлийг илүү хөнгөвчлөх, мөнгөн барьцаа авах­гүй байх боломжийг судалж үзэх, цаа­шид монгол иргэд тус улсад визгүй зор­чих хэлэлцээр байгуулах боломжийг бий болгоход анхаарч ажиллахаа илэр­хийлсэн нь Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ удаагийн айлчлалын хамгийн чухал амжилт болж түүний ямархуу зангарагтай дипломатч бо­лохыг нь харууллаа.