УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар...
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.02.04

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар...

УИХ-ын намрын чуулган битүүний өдөр буюу нэгдүгээр сарын 30-нд завсарласан билээ.

Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд ихэнхдээ орон нутагт болон тойрогтоо ажиллахын дээр УИХ-аар баталсан хуулийн төслүүдийг сурталчилдаг билээ. Тиймээс бид УИХ-ын гишүүдтэй холбогдож, хаагуур ямар ажил хийж байгааг нь тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Сар шинээс хойш Дорноговь аймагтаа байна. Хэд хоногоос хот орно. УИХ-ын чуулган завсарласан ч гишүүд ажлаа хийсээр байдаг. Чуулганы завсарлагаанаар хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаад тойрогтоо ажиллахаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

УИХ-ын гишүүн Д.Батцогт

-Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо чуулганы завсарлагаанаар хийх ажлын жагсаалтаа баталсан. Үүний дагуу хийх ажил их байна. Тухайлбал, байнгын хорооны харьяа яамд, салбар байгууллагуудтай танилцах, үйл ажиллагаатай танилцах гээд олон ажлын жагсаалт гаргасан.  Гуравдугаар сарын эхээр Ховд аймаг буюу тойрогтоо очиж ажиллахаар төлөвлөсөн. Тойргийнхоо бүх сумдаар явж ажиллана.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа:

УИХ-ын гишүүн Р.Бурмаа

-Чуулганы завсарлагаанаар Сонгуулийн тухай нэгдсэн хууль, Улстөрийн санхүүжилтийн тухай хууль, Нээлттэй хэлэлцүүлгийн тухай гэсэн гурван хуульд дээр ажиллаж байна. Дээрээс нь ажлын хэсгийн хуралдаанууд байгаа. Үүнээс гадна Хууль зүйн байнгын хорооны хэд хэдэн ажлын хэсгийн хуралдаан байгаа. Түүнд оролцоно. Мөн Өргөдлийн байнгын хороо байнгын ажиллагаатай байдаг учраас манай байнгын хорооны ажил үргэлжлээд явна. Орон нутаг руу явахаар төлөвлөсөн ч одоогоор хаашаа, хэзээ явах нь тодорхойгүй байна.