Х.Тэмүүжин: Улстөрчдийн айдаг хэргийг АТГ шалгадаг юм
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Энэ намрын чуулганаар УИХ хууль зүйн салбарын шинэчлэлтэй холбоотой нэлээд олон хуулийн өөрчлөлтийг баталлаа. Шинэчлэл хэр явж байна?
-Хууль зүйн салбарын шинэчлэлтэй холбоотой өөрчлөх, шинэчлэх ёстой хуулиудынхаа дөнгөж 20 хувьд л явж байна. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд цаг үеэсээ, нийгмийнхээ бусад салбараас хамгийн их хоцрогдсон салбар бол хууль зүйн салбар. Эдийн засаг маш хурдацтай хөгжиж, хүмүүсийн сэтгэлгээ, арга барил, хандлага ч хурдтай өөрчлөгдөж байна.
Харин энэ өөрчлөлтөөс хамгийн хол хоцорч, зарим талаар энэ өөрчлөлт, хөгжилд эргээд чөдөр тушаа болж байгаа салбар бол манай салбар. Хоцрогдол гурван хүрээнд харагдаж байна. Нэгд, хэм хэмжээ, хууль тогтоомжийн хувьд нийгмээсээ хэтэрхий хоцорч байна. Хоёрдугаарт, боловсон хүчний хоцрогдол. Үнэхээр энэ хуулийн байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчин маань өөрөө цаг үе, нийгмийн үзэгдэл, үйл явц, үнэт зүйлээс хол хөндий байна.
Гуравдугаарт, хуулийн салбар хүчний гэхээсээ үйлчилгээний салбар болох ёстой. Иргэд өдөр тутамдаа ямар нэг байдлаар хууль зүйн болон аюулгүй байдлын үйлчилгээ авч байдаг. Энэ үйлчилгээг үзүүлэх байгууллагууд нь иргэний болон үйлчилгээний байгууллага болж өөрчлөгдөж хөгжих ёстой.
Гэтэл өнөөдрийг хүртэл хүн айлгадаг, ичээдэг, хянаж цагддаг, зарим тохиолдолд заналхийлдэг хуучин арга барил, зохион байгуулалттай хэвээрээ л байна. Энэ салбарыг өмнө нь удирдаж, бодлого барьж байсан хүмүүсийн хувьд “Энэ салбарыг өөрчлөх шаардлагагүй” гэдэг үзэл хатуу нэвт явчихсан, одоо ч энэ бодолдоо итгэсэн хэвээрээ байна.
-Гэвч яагаад тэр вэ? Тэр хүмүүс нийгмийн энэ шинэчлэл, өөрчлөлтийн хаана нь гээгдэж хоцроод байгаа хэрэг вэ?
-Ер нь хуулийн байгууллагуудын толгойд байгаа хүнд энэ тогтолцоо нь ээлтэй, тэр хүмүүсийнхээ төлөө бүхэлдээ ажилладаг учраас өөрчлөх хүсэл үе үеийн удирдлагуудад төрдөггүй байсан биз. Гэтэл энэ салбараас үйлчилгээ авч байгаа иргэдийн хувьд “тэнгэр хол, газар хатуу” л байгаа. Хамгийн гол нь бид энэ талаас нь хуулийн байгууллагуудыг огт харж байгаагүй.
Хүчний байгууллага гэж нэрлэчихээд иргэддээ болохоор хүч хэрэглэчихдэг, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө бол сул дорой байдаг, тийм байх ёстой л гэж харж байлаа. Одоо бид нэгэнт хуулийн засаглал тогтооно, хуулийн өмнө хүн бүр тэгш байж, хууль хэнийг ч ялгаварлахгүй, ижил тэгш үйлчилнэ гэж байгаа бол үүний нөгөө талд хэн зогсч байгаагаас үл хамаарч, мөнгө, эрх мэдэл, танил талаас үл шалтгаалж жигд үйлчилдэг хуулийн тухай ярих ёстой болно.
Хоёрдугаарт хууль өөрөө тэгш шударга байхаас гадна хуулийн байгууллагууд нь энэ нийгэмдээ үйлчилгээ үзүүлдэг, хүмүүсийг эрх чөлөөтэй байхад, улс орон хөгжиж дэвжихэд тус дэм болдог байх ёстой. Тиймээс л хууль зүйн салбарыг сууриар нь, цогцоор нь өөрчлөх тухай яриад байгаа юм.
-Гэвч өөрчлөлт шинэчлэлтийг зөгнөөд байгаа хуулиудын маань гол агуулга, зорилго юу билээ?
Ний нуугүй хэлэхэд манай хуулийн байгууллагууд гадагшаа иргэддээ хууль үйлчлэхийг шаарддаг мөртлөө дотооддоо өөрсдөө болохоор дэг журам султай, хэм хэмжээний хувьд учир дутагдалтай явж ирсэн.
-Хууль зүйн цогц бодлогын хувьд төлөвлөж байсан зүйл бол 2013 онд бүтэц зохион байгуулалт, хуулийн байгууллагуудын чиг үүрэг, нөгөө талаар зөөлөн болон хатуу дэд бүтэц гэж бидний ярьдаг ямар барилга байшинд, ямар дүрэм журамд захирагдаж ажиллах ёстой вэ гэдгийг шийдэж, тодорхой болгоё гэсэн зорилт тавьсан. Ний нуугүй хэлэхэд манай хуулийн байгууллагууд гадагшаа иргэддээ хууль үйлчлэхийг шаарддаг мөртлөө дотооддоо өөрсдөө болохоор дэг журам султай, хэм хэмжээний хувьд учир дутагдалтай явж ирсэн.
Иргэдийг хуулиа мөрд гэж шахдаг мөртлөө өөрсдөө хуулиас дээгүүр гарчихсан байгууллага байж болохгүй. Энэ бүгдийг шийдэхэд зориулагдсан албаны тухай хуулиуд, түүнийг дагаж гарах дүрэм журам, өөрсдийгөө хуулийн дагуу цэвэр ажиллаж байгаа гэдгээ нотлох хэмжүүрүүдийг нь хийж өгөх ёстой. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн алба, Мөрдөх алба, Тахарын албаны тухай хууль гэх мэтчилэн.
Эдгээр хуулийн нэгдүгээр зорилго бол ерөөсөө хууль сахиулах байгууллагуудаас аюулгүй байдлын үйлчилгээ авч байгаа иргэдийн хувьд маш тодорхой, ойлгомжтой, ажил үйлчилгээ нь нэгдсэн нэг стандарттай байх тухай асуудал. Хэн нэг хувь хүний үзэл бодлоор биш, хуулийн дагуу ажилладаг, шаардлагаа тавьдаг, зөвхөн хуульд заасан нөхцөлөөр иргэний эрх чөлөөг хязгаарладаг, дэг журмаа тогтоодог байх ёстой.
Хоёрдугаар зорилго нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хийж байгаа, гал ус руу орж байгаа хууль сахиулагчдын эрх зүйн байдлыг их тодорхой болгож, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгмийн асуудлыг нь хоёрдмол утгагүйгээр шийдсэн байх ёстой. Гуравдугаарт, иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, хууль сахиулагчдыг шууд удирдаж, хяналт тавьж ажиллах хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлж, тэдэнд тавих иргэний болон парламентын хяналтыг сайжруулах ёстой. Ийм гурван зорилгын хүрээнд л энэ шинэтгэлийг хийж байгаа.
Зөвхөн манайд ч биш, 1990 оноос хойш ардчилсан нийгэм рүү шилжилт хийж байгаа зүүн Европын олон улс оронд ийм хүндрэл сорилтууд тулгарч байсан. Нэгэнт иргэд өөрсдөө хувийн өмчтэй болоод, түүгээрээ дамжуулаад зах зээл рүү орж байгаа учраас муу, сайн ямар төр байхаас үл шалгаалаад эдийн засаг нь хүссэн хүсээгүй зах зээлийнхээ жамаар хөгжиж байна.
Харин иргэдийн санаачилга, хувийн өмчийг баталгаажуулах ёстой хуулийн байгууллагуудынх нь шинэтгэл төрөөс шалтгаалдаг учраас хоцорч байна. Иргэд хийх ажлаа хийчихдэг, харин төр хийх ёстой ажлаа хийж чадахгүй байгаагаас энэ доголдол үүсч байгаа юм. Нийгмийн энэ шинэтгэл дотор хамгийн хүчтэй эсэргүйцэлтэй тулдаг хоёр л салбар бий.
-Эхнийх нь мэдээж хууль зүйн салбар байх?
-Шинжлэх ухааны болон хууль зүйн салбар. Гэхдээ шинжлэх ухаан дотроо нийгмийн ухааны салбар шүү. Өөрсдөөс нь илүү мэдлэгтэй хүн байхгүй, өөрсдөө бүгдийг мэддэг гээд итгэчихсэн эрдмийн том цол зэрэгтэй, агуу ихийн дэмийрэлтэй улсууд хэтэрхий олон байгаа учраас социализмаас уламжлаад ирчихсэн үзэл сурталжсан шинжлэх ухааны салбарыг өөрчилнө гэдэг хэцүү.
Шинжлэх ухааны салбарыг өөрчлөхийн тулд тэр өндөр цол зэрэгтэй эрдэмтэд, өөрсдийгөө маш ихийг мэддэг гэж итгэсэн хүмүүстэй муудалцах шаардлага гардаг. Хууль зүйн салбар ч бас адилхан. Хууль зүйн салбарыг өөрчлөхийн тулд бусдас илүү, бодит эрх мэдэлтэй хүмүүстэй зөрчилдөх болдог. Улстөрчид бол тийм ч их эрх мэдэлтэй хүмүүс биш шүү дээ. Яагаад гэвэл сонгуулиас сонгуульд шахагдаж, шүүн хэлэлцэгдэж байдаг. Иргэд өөрсдөө тэр эрх мэдлийг нь өгдөг, таалагдахгүй бол буцаагаад авч болдог.
Гэтэл хуулийн салбарт байгаа эрх мэдэл иргэдийн сонголтоос шалтгаалдаггүй, буцаагддаггүй, бодитойгоор, удаан хугацаанд оршиж байдаг эрх мэдэл. Тэнд хэн нэгэн, хэсэг бүлэг хүн арав, хорин жил ч үүрэлчих магадлалтай. Үүрлээд зогсохгүй өөрийгөө хамгаалах хүчний тогтолцоог ч бүтээж чаддаг. Тэр эрх мэдлээр хэн нэгнийг шоронд хийх эсэх, эрх чөлөөтэй байх эсэх, амьд явах эсэхийг ч шийдэж болдог.
Энэ бодит эрх мэдлийг зүй бусаар ашиглавал хэнийг ч гэмт хэрэгтэн болгож, зохион байгуулалттайгаар гутааж доромжилж, амьдралаар нь тоглож болно. Ийм эрх мэдлийг бодитойгоор атгаж байдаг салбарт шинэчлэл хийнэ гэдэг тийм хялбар биш. Тэгээд дээр нь өмнө хэлсэн шинжлэх ухааны нөхдүүд нь хуулийн салбартай холилдчихсон байна гээд бод доо.
-Төсөөлөгдөж байна аа...
-Хуульчид дотор чинь бас эрдмийн зэрэг цолтой доктор, профессоруудаас аваад “Би ингэж хийж ирсэн, би мэдэж байна” гээд өөрийнхөө хувийн амьдралын туршлагыг бүгдийн дээр залчихсан, надаас өөр энэ салбарыг мэдэх хүнгүй гээд итгэчихсэн нөхдүүд байна шүү дээ. Гэтэл тэр нь өөрийнх нь л харж байгаа өчүүхэн цонх байхгүй юу.
Тэр мэдлэгээ эрх мэдлээрээ далимдуулаад “хүмүүс надаас айж байна, хүлээн зөвшөөрөөд байна, би бүгдийг мэдэж байна” гээд андуурчихсан хүмүүс ч байна. Тиймээс хуулийн салбарын шинэчлэл хялбар биш. Тэр дундаа зохион байгуулалтад орчихсон, эрх мэдэл, хуучин нийгэмд байсан нэр хүндээрээ дарж алах гэж байгаа хүмүүстэй зөрчилдөхөөр шинэтгэл тийм ч амар явахгүй. Гэхдээ л хийх ёстой.
-Цагдаагийн албаны тухай хууль, Тахарын албаны хууль хэрэгжээд эхэлчихсэн. Шүүхүүдийг төрөлжүүлээд эхэлчихлээ. Ямар үр дүн гарч байна?
-Бид 2013 онд бүтэц зохион байгуулалтаа, 2014 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа шинэчилнэ гэж төлөвлөсөн. Нэг нь гэмт хэрэг мөн эсэхийг хэмждэг материаллаг хууль, нөгөө нь хуулийн байгууллага яаж ажиллах ёстой вэ гэдгийг тодорхойлох процессийн хууль байгаа юм. Гэмт хэрэг, зөрчлийн тухай хуулийг нь ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барина . Хаврын чуулганы эхэнд Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэ хоёр том шинэтгэлээс өмнө бид зохион байгуулалтын шинэчлэлээ дуусах ёстой байсан, харамсалтай нь дуусаагүй байна. Багцаар нь өргөн барьсан хуулиудаас зарим нь батлагдсан. Зарим хууль батлагдаагүй хүлээгдээд, УИХ дээр хэлэлцэгдээд явж байна. Цагдаагийн алба, Тахарын албаны тухай хууль батлагдсан боловч яг үүнтэй цуг өргөн баригдсан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаагүй байгаа.
-Яагаад батлагдахгүй байгаа юм бэ?
-Хуулийн төслүүд дээр тус тусдаа ажлын хэсэг гаргасан. Зарим ажлын хэсэг хурдацтай ажилласан, зарим нь удааширсан. Цагдаа юу хийх вэ, Мөрдөх алба юу хийх вэ, хууль сахиулагч гэж хэнийг хэлэх вэ гээд цогцоороо явж байсан хуулиуд. Цагдаагийн хуулиа баталсан боловч Мөрдөх албаны хууль дээр УИХ-ын зарим гишүүд болгоомжилсон. Уг нь болгоомжлох шаардлага байхгүй. Ц.Нямдорж гишүүн ч хэлсэн байна лээ. Зарим хүн хувьдаа Мөрдөх албатай болох гэж байна гэж. Үгүй шүү дээ.
-Мөрдөх алба Хууль зүйн сайдын дор байгуулагдах учраас тэр байх л даа?
-Угаасаа гэмт хэрэгтэй тэмцэх Засгийн газрын чиг үүргийг Хууль зүйн яаманд харьяалуулдаг. Ц.Нямдоржийг байхад ч тийм л байсан.
-Тэгвэл тэр үед цагдаа Ц.Нямдоржийн сайдын хувийнх байсан юм байлгүй...?
Айж болгоомжлоод байх ч шаардлага байхгүй.
-Асуудлыг зөвхөн өөрийнхөө өнцгөөс, өөрийнхөө нүдээр харж болохгүй шүү дээ. Айж болгоомжлоод байх ч шаардлага байхгүй. Улстөрчдийн айдаг, болгоомжилдог авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгадаг. Мөрдөх алба бол хүн худалдаалах, хар тамхи, зэвсгийн наймаа, соёлын өв, байгааль орчин, цахим, эдийн засгийн гэх мэт хил дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй л тэмцэнэ. Улстөрчид өөрсдөө энэ төрлийн гэмт хэрэгт орооцолдоогүй л бол айх шаардлагагүй.
Хоосон хардлага, айдсаасаа болоод Мөрдөх албаны хуулийг явуулахгүй байна л даа. Гэтэл хар тамхи, хүн худалдаалах, зэсгийлахын тулд цагдаагийн албан хаагчаас ямар мэдлэг шаардаж байгаа юм. Яах гэж цагдаагийн академид сургаж, тангараг өргүүлдэг юм. Яах гэж ”Та ийм эрхтэй, энэ эрхээ буруу ашиглавал ийм хариуцлага хүлээлгэнэ” гэдэг юм. Нягтлан гэдэг чинь их сургууль төгссөн эдийн засагч л шүү дээ. Яаманд нягтлан бодох хийх, цагдаад, эсвэл хувийн байгууллагад нягтлан хийх ямар ч ялгаагүй. Автобусанд хүн зодолдож байхад хараад зогсч байдаг, “Арга хэмжээ аваад өгөөч” гэхээр “Би ийм ажил хийдэггүй” гэдэг цагдаа байж болох уу? Цагдаа бол гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй, тангараг өргөсөн албан хаагч.
Энгийн хувцастай явж байсан ч энэ үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл дүрэмт хувцсыг нь өмсчихсөн нөхөр “Би ийм ажил хийдэг цагдаа биш ээ” гээд зогсч байж болох уу? Энэ чинь тогтолцоо өөрөө гажигтай байгаагийн л илрэл. Тэгээд цагдаагийн бие бүрэлдэхүүн гэхээр нөгөө захиргааныхнаа оруулаад тоолчихдог. Гудамжинд гараад эргүүл хийлгэх гэхээр цагдаа нь хүрэлцдэггүй. Тиймээс бид цагдаагийнхаа тоог бодитой гаргана. Яг гудамжинд эргүүл хийдэг, гэмт хэрэгтэнтэй нүүр тулдаг хүмүүсээ л цагдаа гэнэ.
-Яг хэдэн хүнийг энгийн болгосон юм бэ?
-Зөвхөн цагдаа дотор 200. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл гээд бусад байгууллага руу ороод үзэхээр 1000 орчим хүн хууль сахиулах ажил хийдэггүй мөртлөө хуулийн сахиулагчийн цол, форм, хангамжийг эдлээд явж байна. Хүссэн хүсээгүй бид үүнийг өөрчилнө, тэндээс гарч байгаа зардлаараа хороон дээрээ цагдаа авна. Сая жишээ нь Тахарын алба байгуулагдлаа. Шүүхийн аюулгүй байдалтай холбоотой зохион байгуулалтыг нь хийж эхэлсэн. Хуучин шүүхийн жижүүрээр тэтгэвэрт гарсан хүмүүс ажилладаг байсан.
Одоо тэр хүмүүсийг эргүүлээд Тахарын албанд авах боломж байна уу гээд судлахад боловсрол нь дундаас дээш гарахгүй байх жишээтэй. Ийм л хүмүүс шүүхийн хаалган дээр иргэдийг хөөгөөд зогсч байна. Наад зах нь шүүх гэдэг ямар байгууллага юм, энд та ямар хууль дүрэм мөрдөх ёстой юм, танд ямар эрх байгаа юм гэдэг мэдээллийг өгч байх ёстой хүн ямар ч боловсролгүй, зүгээр л хүн загнадаг, ааштай хүн байна гээд бод доо. Ийм байхад шүүхийн нэр хүнд унахгүй яах юм. Аюулгүй байдал нь эрсдэлд оролгүй яах юм. Шүүхийн байранд дайраад ороход татаад гаргачих бядгүй л байна шүү дээ.
Шүүх, иргэн хоёрын дунд томоос том ангал бий болоод, ойлголцохгүй байгаа шалтгаан ч бас энэ. Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг л байхгүй юу. Яг ямар ажил хийх вэ, ямар чиг үүрэгтэй вэ, энэ ажил дээрээ тэнцэж чадвартай юу гэдгийг шалгаж авахгүй татвар төлөгчдийн мөнгийг зүгээр үр ашиггүй урсгаж байна. Нийгмийн халамж тусдаа, ажил үүрэг тусдаа гэдгийг ойлгох ёстой. Энд ийм ажил байна гээд ажлын байрныхаа тодорхойлолтыг гаргачихаад түүндээ зориулж хүнээ бэлтгэх ёстой.
-Хууль сахиулагч гэж хэн байх вэ гэдэг тэр шалгуурыг нь өндөрсгөөд ирэхээр дагаад цалин, хангамжийн асуудал яригдаж таарна. Одоогийнх шиг цолыг нь бууруулаад, нэмэгдлийг нь хасаад яввал хүмүүс ажиллахгүй?
-Мэдээж хэрэг. Цагдаа, эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хэн ажиллаж байгаа нь чухал биш. Яг гудамжинд гэмт хэрэгтэнтэй нүүр тулдаг нь хэн юм, шохууль өөрөө үйлчлэхгүй байх юм руу л орно. Үүнийг харахгүй, ойлгохгүй байна гэдэг бол ийм томоохон шинэтгэлийг урьд нь хэзээ ч төсөөлж, төлөвлөж үзээгүй, харалган байгаагийн л шинж.
-Товчхондоо дараалал нь зөв явж байгаа гэсэн үг үү?
-Энэ дараалал бол УИХ-аас шийдвэр гаргах л дараалал. Төлөвлөлт нь бол цогцоороо. Эхлээд зохион байгуулалт, институцээ бий болгочихоод дараа нь процесс, материаллаг хэм хэмжээгээ бий болгоно. Энэ хоёрыг хийх явцдаа давхар “Энэ хэмжээний шинэчлэлд боловсон хүчин маань яаж бэлтгэгдэж байгаа вэ” гэдгийг харах ёстой. Өөрчлөлтөд өөрөө өөрийгөө бэлтгэх ёстой боловсон хүчин, түүнийг манлайлах учиртай удирдлага нь өөрчлөгдөхийг хүсэхгүй, улдаж эсэргүүцвэл шинэчлэл илүү удаан л үргэлжилнэ.
Энэ бол шинэтгэлийн хамгийн том хүндрэл. Хууль өөрчлөх, зохион байгуулалтыг өөрчлөх нэг хэрэг. Хамгийн эцэст хаана очоод хэрүүл гарч байна? Одоо та хар л даа. Цагдаагийн албаны тухай хуулийг боловсруулаад УИХ-аар хэлэлцэж батлахад ийм хэрүүл гарч байгаагүй. Одоо ирж хэн дарга цэрэг байх, боловсон хүчин хаана байх вэ гэдэг дээр л хэрүүл нь эхэлж байгаа биз дээ. Ердөө л тэр.
-Ерөнхий прокурорын бухимдал ч гэсэн прокурорын мөрдөнг АТГ рүү шилжүүлсэнээс болсон шиг байна лээ?
-Прокурор дэргэдээ мөрдөнтэй байх нь Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүрэгтэй нь зөрчилдөж байна гэдэг нь аль эртнээс л тодорхой байсан шүү дээ. Үндсэн хуулиараа “прокурор өөрөө хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавина” гэчихээд хяналт тавих байгууллагаа өөрийнхөө дотор байгуулаад ажиллаж болохгүй л байхгүй юу. Тэрийг нь өөр тийш шилжүүлээд, эрх мэдлийн хуваарилалт шинээр хийгдээд эхлэхээр том жижиг гэлтгүй хуулийн байгууллага толгойлж байгаа дарга болгон дуугарч эхэлж байна. Эрүүгийн цагдаа, Улсын мөрдөн хоёрын бүтцийг өөрчлөөд хууль ёсны статус руу нь оруулаад ирэхээр тэнд байгаа дарга, цэргийн асуудал хөндөгдөөд, босоод ирж байгаа байхгүй юу.
Ц.Нямдорж өөрөө, өмнө нь байсан, одоо ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн бодох ёстой. Монгол Улсын хуулиар тодорхойлогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тодорхойлоогүй субъектэд Монгол Улсын иргэнийг мөрдөж шалгах эрх өгөөд хэдэн жил явсан юм бэ гэдгээ. Эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаа гэдэг байгууллага чинь тийм шүү дээ, ямар ч хуулинд байхгүй.
ЭБШХ-д хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч л байдаг юм. Үндсэн хуулинд ч байгаа ойлголт. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид эрх мэдэл өгөөд “Та нар иргэдийг эрүүдэн шүүсэн бол гэмт хэрэг гэж үзнэ шүү” гэнгүүт “эрүүгийн төлөөлөгч” гэж гуравдагч этгээд үсэрч гарч ирээд тэр нь хүн зодож, хууль бусаар шалгаж, мөрддөг байж болохгүй. Хуулийн засаглал тогтооно гэчихээд иргэдээсээ хуулийг шаардаж байгаа байгууллага нь дотроо хууль бус бүтэц, хууль бус эрх мэдэлтэй байж болохгүй. Энэ бүхнийг эцэслэж, тодорхой болгох ёстой. Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, эсвэл Хууль зүйн сайдын тушаалаар энэ эрх зүйн үндсүүд бий болдог.
Гэтэл энэ бүхнээс даваад “Үгүй ээ, бид байх ёстой” гээд улс доторх улс болоод өөрөө өөртөө дүрэм зохиогоод байж болохгүй ээ. Монгол Улсын Үндсэн хуульд “Хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн УИХ хадгална” гэсэн байгаа. УИХ-аар батлагдсан хууль тогтоомжоос гадуур ямар нэг төрийн байгууллага оршин тогтнож болохгүй. Тэр төрийн байгууллага нь хуулийн эрх эдлээд иргэний эрх чөлөөнд халддаг байж бүр болохгүй. Дүрэмгүй тоглоом хуулийн байгууллага дотор байж болохгүй учраас л энэ бүгдийг цэгцэлж, дүрэм журамд нь оруулж, хэн юу хийхийг нь хуульчилж өгөх ёстой.
-Цагдаагийн хэлтсүүд шинээр нэмэгдсэн. Хүн хүч, орон тоо хэр нэмэгдсэн бэ?
-Цагдаа харагдахгүй байна, дуудлага өгөхөөр олдохгүй байна, өргөдөл өгөхөөр удааж байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ бол ерөөсөө л хүртээмжийн асуудал. Хоёрдугаарт үйлчилгээний чанар. Хүртээмж, үйлчилгээ хоёрыг баглаж иргэд дээр аваачдаг зүйл нь харилцаа. Энэ гурвыг л бид шийдэх ёстой. Дуудлага өгөхөд хэр шуурхай очиж байна, гудамжинд хэн нэг нь агсан согтуу тавилаа гэхэд тэр дариу цагдаа ирээд арга хэмжээ авдаг, хуулиа сахиулдаг байх нь иргэний аюулгүй байдлын асуудал шүү дээ.
Гэтэл энэ хүртээмж үнэхээр байхгүй. Одоо гудамж талбайд эргүүл хамгаалалт хийж байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүн байх ёстой түвшнээсээ 1/3-ээр дутуу байна. Бид иргэдэд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх хүрээмжээ нэмэгдүүлэхийн тулд гурван мянга гаруй хууль сахиулагчийг шинээр авах шаардлагатай. Гэтэл нэг ч орон тоо нэмэхгүй, төсвөө өгөхгүй болохоор яаж энэ хүртээмжийг бий болгох вэ?
-Тэгээд яаж энэ 12 хэлтсийг байгуулсан юм бэ? Хэлтсүүдэд ажиллах цагдааг цөөлсөн гэсэн үг үү?
-Хүн хүчээ задалж байна. Хэлтсүүд дээрх цагдаагийнхаа орон тоог нэмэхийн тулд захиргааны үр ашиг багатай зардал, удирдлагын тансаглалыг нь байхгүй болгож байна. Хэл амтай ч гэсэн спорт хороо, чуулга, дотоодын цэргийг татан буулгаж байна. Гудамжинд эргүүл хамгаалалт хийдэггүй мөртлөө яг эргүүлийн цагдаа нартай адилхан форм өмсөөд явж байгаа захиргааны албан хаагчдыг нь энгийн орон тоо руу шилжүүлж байна.
Угаасаа хуулиараа энгийн орон тоон дээр байх ёстой атал хэзээ, хэн шийдвэр гаргасан нь мэдэгдэхгүй цагдаагийн орон тоон дээр ажиллаад цол зэрэг зүүдэг, цолны нэмэгдэл авдаг, тэтгэвэрт гарахдаа цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжид хамрагддаг, хэзээ ч амь насаа эрсдэлд оруулдаггүй мөртлөө амь насаараа эрсдэлд ордог цагдаагийн албан хаагчтай адилхан эрх зүйн статустай байгаа байхгүй юу. Үүнийг өөрчилж байна.
-Ц.Нямдорж гишүүн энэ тухай “Захиргаа, санхүүгийн 200 хүнийг энгийн болгоод тэндээс хэмнэсэн зардлаар цагдааг босгож ирнэ гэвэл үлгэр” гэсэн байсан. Тэгээд ч тэр 200 хүн чинь бусадтайгаа адилхан эргүүл хамгаалалтад ч гардаг гэсэн шүү дээ. Энэ бас л худлаа юу?
Иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлахын тулд цагдаагийн албан хаагчаас ямар мэдлэг шаардаж байгаа юм.
-Бид нэг зүйлийг тодорхой болгох ёстой. Иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлахын тулд цагдаагийн албан хаагчаас ямар мэдлэг шаардаж байгаа юм. Яах гэж цагдаагийн академид сургаж, тангараг өргүүлдэг юм. Яах гэж ”Та ийм эрхтэй, энэ эрхээ буруу ашиглавал ийм хариуцлага хүлээлгэнэ” гэдэг юм. Нягтлан гэдэг чинь их сургууль төгссөн эдийн засагч л шүү дээ. Яаманд нягтлан бодох хийх, цагдаад, эсвэл хувийн байгууллагад нягтлан хийх ямар ч ялгаагүй. Автобусанд хүн зодолдож байхад хараад зогсч байдаг, “Арга хэмжээ аваад өгөөч” гэхээр “Би ийм ажил хийдэггүй” гэдэг цагдаа байж болох уу? Цагдаа бол гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй, тангараг өргөсөн албан хаагч.
Энгийн хувцастай явж байсан ч энэ үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл дүрэмт хувцсыг нь өмсчихсөн нөхөр “Би ийм ажил хийдэг цагдаа биш ээ” гээд зогсч байж болох уу? Энэ чинь тогтолцоо өөрөө гажигтай байгаагийн л илрэл. Тэгээд цагдаагийн бие бүрэлдэхүүн гэхээр нөгөө захиргааныхнаа оруулаад тоолчихдог. Гудамжинд гараад эргүүл хийлгэх гэхээр цагдаа нь хүрэлцдэггүй. Тиймээс бид цагдаагийнхаа тоог бодитой гаргана. Яг гудамжинд эргүүл хийдэг, гэмт хэрэгтэнтэй нүүр тулдаг хүмүүсээ л цагдаа гэнэ.
-Яг хэдэн хүнийг энгийн болгосон юм бэ?
-Зөвхөн цагдаа дотор 200. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл гээд бусад байгууллага руу ороод үзэхээр 1000 орчим хүн хууль сахиулах ажил хийдэггүй мөртлөө хуулийн сахиулагчийн цол, форм, хангамжийг эдлээд явж байна. Хүссэн хүсээгүй бид үүнийг өөрчилнө, тэндээс гарч байгаа зардлаараа хороон дээрээ цагдаа авна. Сая жишээ нь Тахарын алба байгуулагдлаа. Шүүхийн аюулгүй байдалтай холбоотой зохион байгуулалтыг нь хийж эхэлсэн. Хуучин шүүхийн жижүүрээр тэтгэвэрт гарсан хүмүүс ажилладаг байсан.
Одоо тэр хүмүүсийг эргүүлээд Тахарын албанд авах боломж байна уу гээд судлахад боловсрол нь дундаас дээш гарахгүй байх жишээтэй. Ийм л хүмүүс шүүхийн хаалган дээр иргэдийг хөөгөөд зогсч байна. Наад зах нь шүүх гэдэг ямар байгууллага юм, энд та ямар хууль дүрэм мөрдөх ёстой юм, танд ямар эрх байгаа юм гэдэг мэдээллийг өгч байх ёстой хүн ямар ч боловсролгүй, зүгээр л хүн загнадаг, ааштай хүн байна гээд бод доо. Ийм байхад шүүхийн нэр хүнд унахгүй яах юм. Аюулгүй байдал нь эрсдэлд оролгүй яах юм. Шүүхийн байранд дайраад ороход татаад гаргачих бядгүй л байна шүү дээ.
Шүүх, иргэн хоёрын дунд томоос том ангал бий болоод, ойлголцохгүй байгаа шалтгаан ч бас энэ. Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг л байхгүй юу. Яг ямар ажил хийх вэ, ямар чиг үүрэгтэй вэ, энэ ажил дээрээ тэнцэж чадвартай юу гэдгийг шалгаж авахгүй татвар төлөгчдийн мөнгийг зүгээр үр ашиггүй урсгаж байна. Нийгмийн халамж тусдаа, ажил үүрэг тусдаа гэдгийг ойлгох ёстой. Энд ийм ажил байна гээд ажлын байрныхаа тодорхойлолтыг гаргачихаад түүндээ зориулж хүнээ бэлтгэх ёстой.
-Хууль сахиулагч гэж хэн байх вэ гэдэг тэр шалгуурыг нь өндөрсгөөд ирэхээр дагаад цалин, хангамжийн асуудал яригдаж таарна. Одоогийнх шиг цолыг нь бууруулаад, нэмэгдлийг нь хасаад яввал хүмүүс ажиллахгүй?
-Мэдээж хэрэг. Цагдаа, эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хэн ажиллаж байгаа нь чухал биш. Яг гудамжинд гэмт хэрэгтэнтэй нүүр тулдаг нь хэн юм, шоронгийн хоригдлуудтай улаан гараараа уулзаж байгаа нь хэн юм, тэр хүмүүсээ л хууль сахиулагч гэж нэрлэе. Тэр хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдье. Энэ хүмүүсийг хэвийн ажиллуулахын тулд санхүү, захиргааны ажилтнууд байдаг шүү дээ. Түүнээс биш тэр хүмүүсийнхээ дээр гараад, тэдэнд зориулах мөнгийг өөрсдөө сороод амьдарч болохгүй.
-Өнгөрсөн онд батлагдсан, одоо мөрдөгдөөд явж байгаа Цагдаагийн албаны хуулиар цагдаад цэргийн цол өгдгийг болиулсан. Гэтэл сая уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаад хуучин өгөгдсөн цагдаагийн цолыг хэвээр нь үлдээхээр болчихлоо. Энэ хоёр хууль чинь хоорондоо зөрчилдөхгүй юу?
-Өмнө олгогдсон цолыг зөвхөн ёслолын хувцсан дээр зүүнэ. Цалин хангамж, албан тушаалын хувьд тусдаа, шинэ хуулиараа, шинэ зарчмаараа явна. 15 жил сайн ажилласан эргүүлийн цагдаа даргаасаа ч илүү цалинтай байж болно. Өмнөх шиг цол нэмж, дарга болж байж цалингаа нэмүүлдэг, дарга болохын төлөө өрсөлддөг зүйл байхаа болино. Гэхдээ манайхан цолонд дуртай, тэр нь нэг ёсны соёл болчихсон байлаа шүү дээ.
Энэ соёл өнөө маргаашдаа арилахгүй. Тийм учраас энэ соёлд нь хүндэтгэлтэй хандаад өмнө авсан цолыг нь ёслолын хувцсан дээр нь үлдээхээр болсон. Тэтгэвэрт гарахдаа ч цагдаагийн албанд авсан хамгийн өндөр цолтойгоо гарна. Ажил, албан тушаал буурсан байх нь хамаагүй гэсэн үг. Харин ажлын байран дээр бол цол гэдэг зүйл удирдах удирдуулахын тухай асуудал. Арван хүн удирдаж байгаа цагдаагийн офицер доор нь байгаа арван хүнээсээ илүү л цолтой байна.
-Ц.Нямдорж гишүүн ч хэлсэн байна лээ. Цол, нэмэгдлийг нь бууруулаад, хурандаа цолтой хүнийг хошууч цолтой хүний албан тушаал дээр тавьчихаар цагдаад эмх замбараагүй байдал бий болоод, ажил албан тушаалдаа дургүй болж байна гэж. Үнэхээр тушаал буурсан хүмүүсийн зүгээс тийм хандлага илэрч байна уу, эсвэл улстөрчид өөрсдөө урдуур нь ороод улс төр хийгээд, өдөж хатгаад, үймүүлээд байна уу?
-Тийм байгаасай, тийм болчихоосой гэдэг хүслээ зарим хүн илэрхийлэхийг үгүйсгэхгүй. Ний нуугүй хэлэхэд цол зэргийн асуудлыг эрүүл ухаанаар харахгүй, тогтсон уламжлалаараа шийдээд явчихаар зөрчил үүсч байна. Удирдах албан тушаалтан нь ахмад байхад удирдуулж байгаа хүн нь хошууч цолтой болоод үүрэг даалгавар өгөхөөр орой нь “Чи надад үүрэг өгдөг хэн бэ” гээд агсан тавьж байна. Нөгөө талаас Ц.Нямдорж сайдын үед яадаг байсныг би мэдэхгүй, над дээр бол “Би хурандаа цолтой, цолныхоо раангад таарсан албан тушаалд очьё” гэж орж ирдэг хүмүүс бас байна.
Тийм юм байхгүй. Би ямар мэргэжилтэй, ямар ур чадвартай билээ тэр хүрээндээ л ажиллана уу гэхээс танил тал, найз нөхөд, эсвэл олон жилийн үр дүнгээр авсан цолоороо гул барьж, би ийм албан тушаалд очих ёстой гэдэг зүйл байж болохгүй. Хууль сахиулах байгууллага илүү нарийн зохион байгуулалттай, удирдах, удирдуулах ёс нь хэрэгждэг, нэг хүн шиг хурдтай ажилладаг байх ёстой. Гэтэл цэргийн цолыг хавтгайруулж өгсөн, ухаалаг бусаар хэрэглэснээс болоод бидний хүсээд байгаа түргэн шуурхай байдал алдагдаад байна. Үүнийг засах ёстой.
Хууль сахиулагчдад цолноос илүү мэргэжлийн ур чадвар нь үнэ цэнэтэй, түүгээрээ цалин хангамж нь хэмжигдэг байх ёстой. Үнэхээр олон жил үр бүтээлтэй ажилласан цагдаа Хууль сахиулагчийн нэг, хоёр, гурав гэсэн тэмдэгтэй байх жишээтэй. Хүний амь авраад гавьяа байгуулсан бол “Хууль сахиулагчийн гавьяа” гэдэг тэмдэг авна. Тэдгээр нь хоосон гялгар төмөр биш, цалингийн нэмэгдэлтэй байна. Энэ нэмэгдэл нь хууль сахиулагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа болж чаддаг тийм тогтолцоо руу явах ёстой.
Энэ далимд хэлэхэд улстөрчид, өөрийгөө улстөрч гэж үнэлдэг нөхдүүд өнөөдөр хүмүүст таалагдах юмыг хэлж, энэ цаг үеийнх нь сэтгэл хөдлөл дээр улс төр хийхийн оронд алсдаа хүмүүст хэрэгтэй, өнөөдөр үгүй ч маргааш ойлгож, нийтээрээ толгой дохин зөвшөөрөх тэр зүйлийнх нь төлөө сэтгэл нэгдэж зүтгэмээр байна. Өнөөдөр шүүмжлүүлэх байлаа ч маргаашийг бодож зориг гарган зогсч чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл Монголд популист биш, бодлогын улс төр хөгжинө.
-Цагдаагийн шинэ хэлтсүүд байртай болсон уу?
-Анх энэ ажлыг аваад би зургаан дүүрэг дээр байгаа цагдаагийн хэлтсийг 12 болгоно, 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэлтэс байгуулна гэж хэлсэн. Түүнийгээ ч хийсэн. Өнгөрсөн жил Нийслэлийн цагдаагийн газар маш сайн ажиллаж цагдаагийн таван байрыг шинээр ашиглалтад оруулсан. Бүгдээрээ гэмт хэргийн гаралт ихтэй, гэр хорооллын алслагдсан хорооны нутаг дэвсгэрт баригдсан. Энэ байраа бид шинэ стандартаар барьсан.
Өдөржин эргүүлд яваад, шороо тоос, бусдын цус нулимстай хутгалдаад албан хаагчид нь ядаж усанд орчих газартай, бэлтгэл хийдэг өрөөтэй, иргэдээ хүлээж авдаг орон зайтай байх ёстой. Ажиллах дэд бүтэц сайжрах тусам цагдаагийн албан хаагчид хотын төвд ирж оффист шигдэж сууя гэхээсээ илүү хэрэгтэй, сонирхолтой газраа ажиллах хүсэл эрмэлзэлтэй болно.
Иргэдийн хувьд гэмт хэрэг гарахад нэн даруй ирээд хэргийг нь шалгаад, хохирлыг нь барагдуулаад өгдөг тэр хүмүүс л олдоцтой байгаасай гэж хүсч байгаа. Түүнээс биш ширээний ард хүн загнаад сууж байдаг дарга хорь байна уу, гуч байна уу, тэр нь Дорж байна уу, Дондог байна уу иргэдэд огт сонирхолгүй.
-ЦЕГ-ын аппарат 60 хүнтэй байсныг Х.Тэмүүжин сайд 190 болгочихлоо, өөрийнхөө баахан хүнийг ажилд томилчихлоо гэж бас яриад байна. Энэ тоо хэр үндэслэлтэй вэ?
-Өмнө нь Засгийн газрын тогтоолоор ЦЕГ-ын бүтцийг 60 гаран хүний орон тоотой баталсан боловч яг бодит байдал дээр харьяа байгууллагуудаасаа татаад одоо байгаа тооны хүн л ажилладаг байсан юм. Худлаа цөөхөн тоотой юм шиг харагдуулчихаад хэрэг дээрээ хууль бусаар баахан хүн ажиллуулаад байж болохгүй шүү дээ. Тэгээд ч 8000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, Монгол Улсыг хамарсан үндэсний цагдаагийн байгууллагыг бодлогоор хангана, хяналт тавина, байгууллага дотроо дүрэм журам сахиулна, шинэ стандарт руу оруулна гэдэг 60 хүний хийх ажил биш.
Харин ч эсрэгээрээ ЦЕГ нь өөрөө энэ хэмжээнд бодлогоо төлөвлөөд, жинхэнэ үйлдвэрлэл буюу иргэнд үйлчилдэг, гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага нь нутаг дэвсгэр дээрээ задарч ажиллах ёстой. Гэтэл ерөнхий газар дээрээ 60 хүнтэй гэх мөртлөө дэргэдээ хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүүгийн цагдаа, замын цагдаа гээд нөгөө Засгийн газрын тогтоолоор батлагддаггүй, өөрсдөө бий болгосон бүтэц нь хамаагүй данхайчихсан байсан. Эрх зүйн үндэс нь хаана байгаа юм, хэзээ хэн бий болсон нь мэдэгдэхгүй.
Дүүрэг дээр, аймгуудад цагдаа дутагдалтай байхад энэ байгууллагуудыг дагаад баахан дарга нар, захиргааны маш үрэлгэн систем бий болчихсон байсан. Үүнийг илүү оновчтой, зөв зохион байгуулах ёстой. Тиймээс хэрэг бүртгэх, замын цагдаа хоёрыг нутаг дэвсгэр лүү нь тараагаад Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах хоёрыг хууль ёсных нь бүтэц рүү оруулсан. Техникийн дэмжлэг үзүүлдэг, бидний ярьж заншсанаар гүйцэтгэх ажиллагаа явуулдаг бүтэц нь тусдаа байгаа.
Дээр нь онц ноцтой хэрэг гарсан тохиолдолд тухайн орон нутаг, нутаг дэвсгэрт нь очиж хэргийн илрүүлэлтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг тусгай бүтцийг бас хийж өгсөн. Хуучин эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаахад байсан зарим хэсгийг нэгтгээд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх шинэ бүтцийг бий болгосон. Нэрүүд нь солигдоод, чиг үүргээрээ хуваагдаад явж байгаа. Үүнд Эрүүгийн цагдаа гэдэг байгууллага, эсвэл Мөрдөн байцаах газар заавал байх ёстой, би дарга нь байх ёстой гэдэг үүднээс хандаж болохгүй.
-Шүүхийг эрүү, иргэний гээд төрөлжүүлээд Улаанбаатар хотын хэмжээнд жишээ нь хоёр, хоёр шүүхтэй болгоод нэгтгэчихсэн. Үүнээс болоод шүүхийн ачаалал хүндэрч байна гэж шүүмжлээд байгаад ямар хариулт өгөх вэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөл буюу шүүхийн захиргааны байгууллага нь байгуулагдсан. Шүүх өөрөө хараат бус, бие даасан байдлаар ажиллаж байгаа систем. Шүүх дээр эрүү, иргэний хэрэг холилддог байсныг нь салгасан. Тийм учраас шүүхийн ачаалал нэмэгдэхгүй л дээ, харин ч багасна. Энэ системийг бүрэн гүйцэд хийхийн тулд бид байшин барилгаа сайжруулах ёстой. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа шүүхийн барилга дуусахаар юу руу зорьсон ямар том шинэтгэл явсан бэ гэдгийг хүмүүс маш сайн ойлгох байх.
Шүүхийн шинэтгэлийг бүтэлгүй болоосой гэж хүсч байгаа хүн ч байдаг л байх. Гэхдээ бүтэлгүй болохгүй л дээ. Харин ч ийм эмх цэгцгүй шүүхийн тогтолцоо байсан нь өөрөө дампуу байхгүй юу. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг ялгагдаагүй, үүнээсээ болоод бүх хэрэг нь давж заалддаг, хяналтаар ордог, сүүлдээ Дээд шүүхийн хэдэн шүүгч л бүх хэргийн хувь заяаг шийддэг мэтээр ойлгогддог байлаа шүү дээ. Хөл толгой нь олддоггүй, хөдөлмөрийн хуваарь нь нарийн гараагүй, чиг үүрэг нь оновчгүй ийм шүүхийн системтэй улс манайхаас өөр ховор шүү.
Хорин жил энэ системээ зөв болгож чадаагүйн гайг одоо бид туулж байна. Уг нь энэ шинэтгэлийг аль 1992 оноос хойш Үндсэн хуульдаа нийцүүлээд хийчихсэн бол бид ямар ч маргаангүй, маш ойлгомжтой, тодорхой шүүхийн үйлчилгээ аваад бараг арваад жил болчихсон явж байх байлаа. Харамсалтай нь үүнийг хийгээгүй. 2002 онд анх төлөвлөж байснаараа зориглоод хийчихсэн бол өнөөдөр арван жилийн дараа нэлээд цэгцэрчихсэн байгаа шүү дээ.
-Харин ч “2002 оны шинэтгэл бол хамгийн том, сүүлчийн шинэтгэл байсан. Тэгж яривал бид Германы техникийн туслалцаатайгаар шинэчлэлийг маш сайн хийсэн” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд асан зүтгээд байгаа даа...?
-Анх энэ түүх ямар байсан бэ гэдгийг хуучин сайд нь сайн мэддэггүй юм шиг байна лээ. 1996-2000 оны Засгийн газрын үед хууль, шүүхийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэх зорилгоор гадны техникийн туслалцаатайгаар томоохон судалгаанууд хийгдсэн. Тэр судалгааны үр дүнд ямар ямар шинэтгэл хийвэл зохимжтой вэ гэдэг зөвлөмжүүд хүртэл гарсан. Тэр зөвлөмжүүдийг 100 хувь гэж үзвэл ердөө 20 хувийг нь л 2002 онд хийсэн.
Яагаад үлдсэн 80 хувийг хийж чадаагүй вэ гэвэл яг л өнөөдрийнх шиг “Нийгмийн нөхцөл байдал болоогүй байна, манай хуулийн байгууллага, удирдлагууд нь зөвшөөрөхгүй байна” гэдэг байгууллагын амбицаас болж унасан байхгүй юу. Уг нь бол арван жил Хууль зүйн сайд хийсэн хүн мэдэх л ёстой. Ийм шинэтгэл дээр байгууллагын амбицийг гаднаас нь хөгжөөгөөд, голд нь яс хаях тусмаа л хортой байдаг юм.
2002 оны шинэтгэлийн маш олон үзэл санаа тухайн үеийн ерөнхий прокурор, тухайн үеийн Дээд шүүх, цагдаагийн удирдлагуудын үл ойлголцол, байгууллагынхаа эрх мэдлийг хадгалж, өөрийнхөө байр суурийг хамгаалж үлдэх гэсэн оролдлогын үр дүнд гээгдэж, хасагдаж, зарим нь амжилтгүй болсон шүү дээ.
-Тэгвэл ядаж тийм нэг судалгаа байсан гэдгийг сайд асан санаж байгаа нь их юм даа?
-Яалт ч үгүй тэр шинэтгэлийн үзэл санаанууд хууль болоод өргөн баригдах үед мань хүн хувь заяагаар Хууль зүйн сайд байсан байхгүй юу. Тухайн үеийн Эрүүгийн хууль яаж бичигдсэнийг ч би мэдэж л байна. Ерөнхий ангийг нь Германы загвараар бичиж байтал тухайн үеийн манай алдар нэртэй хуульчид хялбарчлаад, яг үнэндээ өөрсдийнхөө мэддэг, ойлгодог зүйл рүү хөтлөөд, тусгай ангийг нь ОХУ-ын хуулиас хуулаад тавьчихсан юм шүү дээ. Тэгж энэ “шоронжсон” гэгддэг Эрүүгийн хууль бий болсон юм. Хуулах бол нэг мөр л хуулах ёстой байсан байхгүй юу.
-Таны оруулж ирж байгаа хуулиудыг ч гэсэн манайд огт туршигдаж, судлагдаагүй Англи-Америкийн эрх зүйн системийг авсан байна. Гэтэл манайх чинь Ром-Германы эрх зүйн тогтолцоотой улс шүү дээ гэж шүүмжлээд байгаа...?
-Материаллаг хэм хэмжээний хувьд бол цэвэр Ром-Германы эрх зүйн тогтолцооны хуулиуд шүү дээ. Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийг аваад үзвэл Ром-Германы хууль, хэм хэмжээг кодексжуулах тэр технологоор хийгдэж байгаа. Ханс-Зайделын сангийн шугамаар ирж байсан герман зөвлөхүүдийн зөвлөж байсан маш олон зүйл хуульд тусгагдсан байгааг олж уншиж болно. Инстиционал гэж ярьдаг зохион байгуулалт, бүтцийн хуулиуд ч гэсэн Ром-Германыхаар байгаа. Ганцхан процессийн хуулин дээр холимог тогтолцоог авч байгаа. Бусад улс орон ч гэсэн холимог систем рүү шилжилт хийж байна.
Манайх ч гэсэн шүүхийн процесс мэтгэлцэх зарчмаар явна гэчихсэн учраас авахаас өөр аргагүй. Нэг ч хүн хэлмэгдүүлэхгүй байх, бас ял завшуулахгүй байх, шударга ёсыг хамгаалах тогтолцоо зөв ажиллахын тулд холимог хэлбэр нь зөв юм байна гэдэг рүү улс орнууд явж байна. Холимог системийг Канадууд, Өмнөд Солонгос, Япон хэрэглэж байна. Орчин цагт шинжлэх ухааны салбарынхан, судлаачид бол Ром-Герман, Англи-Америк гэдэг энэ ангиллыг “уламжлалт ангилал” гэж үздэг.
Бид өөрсдөө уламжлалт боловсролтой учраас хатуу зааглаад, заавал аль нэгийг нь хүчээр сонгох ёстой гээд яваад байна. Үнэнийг хэлэхэд энэ бол хоцрогдсон боловсролын тогтолцооны өөрчлөгдөх ёстой ойлголт толгой дотор нь хатуурчихаад байгаа зарим хүмүүсийн л яриа шүү дээ.