Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2014.01.07

Хүүхдүүдийн 79,1 хувь нь гэртээ хүчирхийлэлд өртдөг

Гэр бүлийн харилцаанд ан цав үүсэхэд хамгийн эхний хохирогч нь хүүхэд байдаг. Хойд эцгийнхээ зодуурыг даалгүй нас барсан бяцхан хүүгийн жишээ олныг цочроож байсан. Цаашид ийм мэдээг олноор сонсохгүйн тулд хүүхэд хамгааллын эрхийг цогцоор шийднэ гэдгээ албаныхан хэллээ.

Хүүхдүүд хүчирхийлэлд өртөг газрынхаа талаар 79,1 хувь нь гэртээ, 4.2 хувь нь сургуулийн орчинд, харин гудамжинд 7.5 хувь нь, ажлын байранд 5.2 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэдгээ хэллээ. Энэ бол байх л ёстой амьдрал эсвэл хариу үйлдлээс айхдаа зодуурыг шүд зуун тэвчин хэнд ч хэлдэггүй байна. Гэр бүлийн хөгжлийн дэмжих энэ жил хүүхдийн хүчирхийллийг эсрэг юу хийхийг сонирхсон юм.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа:

Гэр бүлийн хуультай холбогдуулан хүүхдийн эрхийн асуудалд олон заалт орсон байгаа. Энэ хүрээнд асуудлыг шийдэх боломж нээгдэнэ гэж бодож байна. Энэ хуультай уялдуулан журмууд батлагдсан.

Эцэг эхчүүд өөрийн мэдэлгүй хүүхдийг ганцаардуулдаг. Тэднийг ямар нэгэн хэлбэрээр дарамталсан хүчирхийлсэн байдаг гэдгийг сэтгэл зүйчид хэлж байгаа юм. Энэ нь тэднийг эцэг эх болоход цаашид мэргэжил сонголт, амжилтад нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэлж байлаа.