Өөрөө өөртөө туслах “ Миний паспорт “ аян эхэллээ
Хүүхэд , өсвөр үеийнхний өөртөө болон бусдад , нийгэмдээ тустай олон сайн үйлийг хийж бүтээх Аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит Өөрөө өөртөө туслах “ Миний паспорт ” аян нээлтээ хийлээ.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд АЗДТГ-н НХХ-н дарга Б.Нацагдорж, БГ-н дарга О.Ариунгэрэлт, ХГБХХ-н дарга Т.Хонгорзул нар оролцож, анги, хамт олноороо, хүүхдийн оролцооны байгууллагаараа нэгдсэн 100 хамт олонд амжилт хүсэн аяныг паспортыг гардуулж өглөө.
Аян нь 2013-12-11-2014-05-01 хүртэл 6 сарын хугацаатайгаар
1. Эрүүл мэнд, нөхөн үржихүй- Эрүүл амьдрал
2. Хөгжил төлөвшил- Оролцоо
3. Мэдээлэл харилцаа
4. Бусдын төлөө
5. Байгаль, ан амьтан зэрэг 5 чиглэлээр үйл ажиллагаагаа зохион явуулж Аймгийн засаг даргын нэрэмжит Алт, Мөнгө, Хүрэл өргөмжлөлийн эздээ тодруулах юм.
Мөн энэ үеэр МХБ-н салбар Аймгийн Хүүхдийн Нэгдсэн зөвлөлд шинээр элсэж буй гишүүдийн тангараг өргөх ёслол боллоо.