Шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламж нээлээ
Баттулга овогтой Магнай, Манлай, Мандал, Маргад
2013.12.26

Шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламж нээлээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө сангийн тэргүүн С.Эрдэнийн шийдвэр, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2013 оны А/181 дүгээр тушаалаар Монгол улсад төрсөн дөрвөн ихэр

хүүхдийн эсэн мэнд амьдрах, эрүүл өсч бойжиход дэмжлэг үзүүлэх зорилгоор Баттулга овогтой Магнай, Манлай, Мандал, Маргад нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн Голомт банкны “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламж нээлгэсэн билээ.

Тэгвэл тус хүүхдийн хадгаламжийг Хүүхдийн төлөө сангаас олгож байгаа бөгөөд энэхүү дэвтэрийг гардуулах арга хэмжээ өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болж, мөн энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, хамт олонтойгоо шинээр мэндэлсэн 3 ихэр хүү, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн тасгийн 43 хүүхдэд шинэ жилийн баярын бэлгийг гардуулан эрүүл энхийг хүслээ.