Авто замчид 2013 оныхоо ажлын амжилтыг дүгнэж, оны шилдэгүүдээ шалгарууллаа
Мэндчилгээ
Оюун ухаан, бүтээн босгох эрдэм мэдлэгээ Монгол улсын бүтээн байгуулалтад зориулж, авто замын сүлжээнд хөгжил, дэвшлийг олон улсын түвшинд хүргэхээр гар бие оролцон ажиллаж байгаа үе үеийн замчид, ахмад буурлууд, салбарын нийт ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд
Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт авто замчид та бүхэндээ болон Монголын нийт ард түмэндээ айлчлан ирж буй шинэ оны гал халуун баярын мэндийг дэвшүүлж, ирж буй 2014 ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилж байна.
Энэ жил бид “АВТО ЗАМ ЭКСПО 2013” олон улсын үзэсгэлэн, конференцийг санаачлан эх орондоо анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэ нь авто замын салбарыг олон нийтэд сурталчлах үндэсний компаниуд их бүтээн байгуулалтанд бэлэн гэдгийг харуулсанаараа шинэлэг, үр дүнтэй арга хэмжээ болсон гэж бид онцолж байгаа юм.
Мөн Монголын Авто замчдын ээлжит III Их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж өнгөрсөн 5 жилд зохион байгуулсан ажлаа дүгнэсэн билээ.
Энэ 2013 онд анх удаа хамгийн урт 1824,72 км авто замыг хүлээн авч, Азийн авто замын сүлжээ АН3 - /Алтанбулаг- Сүхбаатар- Дархан- Улаанбаатар - Налайх –Чойр- Сайншанд- Замын-Үүд/ чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг холбосон, Шинэ төмөр зам төсөл болон Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслүүдэд үндэсний авто зам барилгын компаниуд ажиллаж их бүтээн байгуулалтын ажлуудыг хийлээ.
Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах зорилгоор 2013-2015 онд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Улс орны дэд бүтцийн чухал хэсэг болох авто замын салбарыг хөгжүүлж, авто зам, гүүр барьж, засаж, арчилдаг буянтай үйлстээ амжилт бүтээл гарган, ард иргэдээ ая тухтай, сайхан замаар саадгүй үйлчлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа та бүхэнд Монголын Авто Замчдын Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, та бүхнийг алтан шар замын хишиг буян ашид мөнх ивээж ажил үйлс нь өөдрөг байх болтугай гэж ерөөе.
Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа
Авто замчид 2013 оныхоо ажлын амжилтыг дүгнэж, оны шилдэгүүдээ шалгарууллаа.
Авто замчид 2013 оныхоо ажлын амжилтыг дүгнэж, оны шилдэгүүдээ шалгарууллаа.
Монголын авто замын салбар, Монголын үе үеийн авто замчид “Хөгжилд хөтлөгч Авто замчид-7” шинэ жилийн баярын цэнгүүнээ 2013 оны 12 дугаар сар 14-ний үдэш “SS club”-д тэмдэглэж өнгөрүүллээ. Цэнгүүнийг Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон нар нээж үг хэллээ.
2013 оны авто замын салбарын онцлох 9 үйл явдлыг шалгаруулж өргөмжлөл гардууллаа.
Мөн 2013 оны авто замын салбарын тэргүүний 9 ажилтан шалгаруулж шагналыг салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гардуудлаа.
2013 оны авто замын салбарын тэргүүний ажилтан
- 2013 оны тэргүүний замчин Б.Энхболд Хэрэм зам ХХК-ны замчин
- 2013 оны тэргүүний механизмчин Ю.Ганбаатар Үйлсийн зам ХХК механизмчин
- 2013 оны тэргүүний жолооч Д.Баттулга Төв АЗЗА жолооч
- 2013 оны тэргүүний удирдан зохион байгуулагч Б.Энхбат Алтайн зам ХХК
- 2013 оны тэргүүний санхүүгийн ажилтан Б.Цэцэгмаа Ай Си Ти Сайн Консалтинг ХХК
- 2013 оны тэргүүний сургалт, хүний нөөц И.Гончигзэвэг Монгол улсын зөвлөх инженер
- 2013 оны тэргүүний талбайн инженер, даамал мастер Д.Пүрэвдагва Арж капитал ХХК
- 2013 оны тэргүүний хайгуул зураг төслийн инженер Л.Авьяа Эм Си Пи Си ХХК-ны инженер
- 2013 оны тэргүүний хяналтын инженер Д.Бадгарбүнчин Гудамж төсөл Техник технологийн албаны дарга
2013 оны авто замын салбарын дээд шагнал, аваргын цомуудыг гардуулах ёслол
2013 оны авто замын салбарын дээд шагнал, аваргын цомуудыг гардуулах ёслол
Мөн шинэ жилийн цэнгүүний үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Гудамж төслийн хамт олон төсөлд үр бүтээл идэвх санаачлагатай ажилласан “Рокпэйнт” ХХК, “Экспресс зам” ХХК, “Пабликроуд” ХХК, “Готик гоүлд” ХХК, “Танил санаа” ХХК, “Ростов” ХХК, “Ар Си Эс Си” ХХК, “Си Ти Ай Инженеринг” ХХК-ний инженер Б.Энхбат нарт өргөмжлөл гардуулсан юм.
Ерөнхий зохион байгуулагч - Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч – Т.Бямбаа
Хамтран зохион байгуулагч - Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Р.Онон
Хамтран зохион байгуулагч - Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэгийн тэргүүн Монгол улсын гавъяат барилгачин – Р.Буд
Хамтран зохион байгуулагч - Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж
Хамтран зохион байгуулагч - Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв
Хамтран зохион байгуулагч - Авто замчдын ахмадын Хорооны дарга Б. Лувсан
Хамтран зохион байгуулагч - Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбооны дарга Ч.Лхагважав
Хамтран зохион байгуулагч - Монголын авто замын зураг төсөлчдийн холбооны дарга У.Пүрэвжав
Хамтран зохион байгуулагч - Монголын гүүр барилгачдын холбооны дарга Б. Эрхэмбаяр
Хамтран зохион байгуулагч – Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан
Хамтран ажилласан нийт зохион байгуулагч нартаа Монголын авто замчдын холбооны өмнөөс талархал илэрхийлье.