Д.Тэрбишдагва: Худалдааны технологийн 15 хяналт байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар
2013.12.13

Д.Тэрбишдагва: Худалдааны технологийн 15 хяналт байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар  хэлэлцэж байна. Хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан аж.

Энэ хуулийг сайн хэлэлцэхгүй бол нийгэм, улс төрийн асуудалд нөлөөлнө. Мэргэжлийн хяналтын байгууллага байгуулахдаа нэгдсэн зохион байгуулалттай, үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор байгуулсан. Гэтэл ЗГХЭГ-ын харъяанд байхаар энэ хуулийн төсөлд тусгажээ.  Ахиад л хүнд суртал, орон тоо төсөв нэмэгдэх болжээ. Гаднын санхүүжилтээр гадныхны хийж өгсөн хууль шүү дээ.

ЗГХЭГ-ын дэргэд зөвлөл байгуулна, зөвлөл ажлын албатай байна, төвлөрсөн удирдлагатай байна гээд үнэхээр олон шат дамжлага, хүнд сурталтай болжээ. Хумьж байсан төрийн хяналт шалгалтын тогтолцоо эргээд задарч байна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад, бүлгүүд ярилцсаны дараа нарийвчлан хэлэлцье. Энэ хуультай холбоотойгоор Монгол Улсад үйлчилж байгаа нийт хуулийн 20 хувь өөрчлөгдөнө. Нэр томъёоноос эхлээд оновчгүй, саналаа утгатай. Боловсруулалтын олон зүйл байна.

Шадар сайд Д.Тэрбишдагва:

-Мэргэжлийн хяналтын байгууллага төвлөрсөн чиглэл нь буруу байгаагүй. Гэхдээ 10 жилийн хугацаанд есөн дарга солигдож, солигдсон дарга бүр дээр журам шинэчлэгдэн, хүнд суртал байсан. Тиймээс хэрэгжүүлэх шаардлагагүй хяналт гэж бид гаргаж ирсэн. Худалдааны технологийн 15 хяналт байна. Үүнийг байгууллага өөрөө хийж болно.

Хөдөлмөрийн хяналт бол ажил олгогч ажилтны хоорондын хяналт. Энэ төсөл дээр гаднын захиалгат гэхээсээ манайхан өөрсдөө ажилласан. 100 гаруй хуулийн төсөл дээр ажилладаг. Ахлах зөвлөх н.Батсууриар ахлуулж ажилласан. Төрөөс хянах нийтийн хяналт нь таван чиглэлээр явагдана.  Шадар сайдын Удирдах зөвлөлд ерөнхий хяналт байна. Төрийн болоод төрийн бус байгууллагуудаас бүрдэнэ.