Төмөр замын асуудлаар хятад, оросуудтай уулзана
Төмөр зам
2013.12.13

Төмөр замын асуудлаар хятад, оросуудтай уулзана

УИХ-аас Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлогыг баталсан. Дээрх бодлогын хүрээнд Засгийн газар "Шинэ төмөр зам" төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Эхний ээлжид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 1800 километр төмөр зам тавьж байгаа бөгөөд бонд болон бусад эх үүсвэрээс энэхүү төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Үүнтэй холбоотойгоор Монголын улстөрчдийн дунд царигийн маргаан үүсээд байгаа.

Нарийн царигтай төмөр зам тавих уу эсвэл бүдүүнийг сонгох уу гэдгээ Монгол Улс хараахан эцэслэн шийдээгүй байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлж байгаагаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын холбогдох албан тушаалтнууд төмөр замын асуудлаар уулзаж ярилцахаар болжээ.

Уулзалт арванхоёрдугаар сарын 18-нд болох гэнэ.  Уулзалтаар царигийн асуудлыг ярилцаж, төмөр зам тавьснаар Монголд ирэх эдийн засгийн үр ашгийн талаар хөндөх аж. Уулзалтын дараа Монгол Улс ямар царигтай төмөр зам тавихаа шийдэх бололтой.