Д.Зоригт: Төмөр замын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна
Монгол улс хойноосоо урагшаа хөндлөн огтлолцсон 1815 км төмөр замтай. Ачаа болон хүн тээврээс өөр бүтэцгүй. Өргөн төмөр замын ресс төмрүүдийн хоорондын зай 1520, нарийн 1455 мл-ээс бага байхыг цариг хэмээн нэрлээд байгаа.
75 мл-ын зөрүү яагаад ийм удаан хугацааны маргаан үүсгэснийг олон талаас тайлбарладаг. БНХАУ-ыг түшиглэн эдийн засгийн бодлогоо явуулах уу гэсэн байр сууринаас үүдэн ОХУ үнэрхсэн, Хятад улс шарлахсан байдал бий болчихоод байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
Экспортын төмөр зам боомтын төмөр замын асуудлыг яаралтай шийдэхгүй бол өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд олон зуун долларын хохирол амсаж байна. Энэ бол нүүрс бусад ашигт малтмал экспортолж байгаа компаниас гадна улсын төсөв, ард иргэд хохирол учруулж байна. маш их талбайг хамарсан шороо босгосон авто замаар нүүрсийг тээвэрлэж байна. Үүнийг яаралтай засах хэрэгтэй. УИХ-ын хаврын чуулганаас тогтоолоор энэ чигийг засгийн газарт өгсөн.
Өнгөрсөн 10 сард болсон Ардчилсан намын бүлгийн хурлаас засгийн газар 11 сардаа багтаан энэ талаар тодорхой санал их хуралд оруулж ирэхийг үүрэг болгосон. Бид энэ саналыг хүлээж байна. Төмөр замын төр бариад байдаггүй энэ бол бизнес. Хувийн хэвшил хийх ёстой. Харин төрийн зүгээс хяналтаа тавьж, татвараа авч, зохицуулалтаа хийх ёстой. Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар л хийх ёстой ажил. Төр хувьцаа эзэмших нь чухал биш. Учир нь төр, засгийн газар хангалттай олон хөшүүрэгтэй. Хуулиараа зохицуулаад явах ёстой.
Ерөнхий сайд асан Н.Энхсайхан шинэ төмөр зам бодлогын хүрээнд Таван Толгойгоос Гашуун сухайтын боомт хүртэлх 270 км замын царигийн асуудлыг шүүмжилснээс болоод ажлаасаа халагдаж байлаа.
Засгийн газрын босгосон 1,5 тэрбум ам.долларын бондын 330 сая ам.долларыг дээрх чиглэлийн төмөр зам барихад зарцуулахаар төлөвлөснийг нарийн царигаар байх ёстой хэмээн гавьяат эдийн засагчид үзэж байсан юм. Төмөр зам өргөн, нарийн царигтай байх нь одоо асуудал биш. Харин засгийн газар бодлогоо хурдан гаргаад ажлаа хурдан эхлүүлэх хэрэгтэй байгааг улсын их хурлын гишүүд сануулж байна.