Л.Гантөмөр сайдын гэнэтийн шалгалт
Манай улсад цөөн хэдэн сургууль туршилтын журмаар үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Тэгвэл өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр туршилтын сургуулиуддаа зочилжээ. Ингэхдээ тэрбээр урьдчилж мэдэгдэлгүй, сэтгүүлчид ч дуулгалгүй гэнэт л яваад орж. Тэрбээр сургуулиудаар ороод гарах биш бүр хичээлд нь сууж сонирхсон байна. Харин сургуулиуд салбарын сайдынхаа гэнэтийн шалгалтад бүрдээгүй гэж БШУ-ны яамны мэргэжилтнүүд хэлж байна.
Одоогийн байдлаар "Орчлон", "Нэгдүгээр дунд сургууль", “International School of Ulaanbaatar” гэх зэрэг нэр хүндтэй сургуулиуд гадны боловсролын системийг туршилтаар нэвтрүүлж байгаа билээ. Хэрвээ туршилт амжилттай явбал цаашид ч олон улсын боловсролын жишгийг бусад сургуулиуд дээр турших юм байна.