Азийн хөгжлийн банкнаас сургууль, цэцэрлэг барихад дэмжинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2013.12.05

Азийн хөгжлийн банкнаас сургууль, цэцэрлэг барихад дэмжинэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны дэд захиралтай уулзаж, хөдөө орон нутаг, нийслэлд 89 сургууль, цэцэрлэг нэмж байгуулах ажилд санхүүгийн дэмжлэг хүсчээ.

Уг хүсэлтийг хүлээн авч, Азийн хөгжлийн банкнаас ирэх жил 89 сургууль, цэцэрлэг барих санхүүжилт хийхээр болсон байна.

Энэ жил боловсрол, шинжлэх ухааны салбарт 100 орчим барилга шинээр ашиглалтад оруулж хүлээн авчээ. Үүнээс цэцэрлэг 24, ерөнхий боловсролын сургууль 18, дотуур байр тав, спорт заал тав, бусад нь дээд сургуулийн өргөтгөл, 1000 оюутны байр, лаборатори, шинжлэх ухааны зориулалттай барилга ажээ.