Гэр бүлийн хөгжлийг дэмжих санал гаргав
Хүүхдийн төлөөх үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013.10.15

Гэр бүлийн хөгжлийг дэмжих санал гаргав

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс, төвүүдийн удирдлагууд орон нутагт ажиллаж байгаа газар, хэлтсүүдийн чиг үүргийг оновчтой тодорхойлох, хүүхдийн эрхийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, гэр бүлийн хөгжлийг дэмжих санал гаргалаа. Хүүхдийн төлөө үндэсний газраас нийслэлийн дүүргүүд болон орон нутагт ажилладаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс, төвүүд болон харьяа газрын удирдлага. санхүүгийн ажилтан зэрэг 100 орчим хүн оролцсон Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулав.

Зөвлөгөөнөөр хүүхэд, гэр бүлийн асуудлаар ажилладаг байгууллагын удирдлагууд менежментийн тулгамдсан асуудлыг мониторинг, мэдээлэл, судалгаа, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний хувьсах зардал, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн чиглэлээр орон нутгийн жишээн дээр хэлэлцэж саналаа нэгтгэжээ.