Ахмадууд амралтаа хүлээдэг боллоо
УИХ-ын гишүүн Д.Ганбат, ҮХАА-н сайд Х.Баттулга нарын санаачилгаар ахмадын амралтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
2013.10.15

Ахмадууд амралтаа хүлээдэг боллоо

УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат, ҮХАА-н сайд Х.Баттулга  нарын санаачилгаар ахмадын амралтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус аймгийн баг, сум бүрээс 15 хүнийг Шаргалжуут рашаан сувилалын газар амруулан нэг хүний 31500 төгрөгийн зардлыг УИХ-ын гишүүд санхүүжүүлж байна.

Энэ жил  найм хоногийн хугацаатай 500 гаруй ахмад настныг  гурван ээлжээр амруулж байгаа бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ахмадуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.

Газар газрын ахмадууд жилдээ нэг удаа уулзан, алжаалаа тайлж, эмчилгээ сувилгаанд хамрагдан, бүжиг таанз, уралдаан тэмцээнд оролцон завгүй өнгөрүүлдэг энэ мөчөө тэсэн ядан хүлээдэг болсон тухайгаа ярьж байлаа.