УРИЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дор дурдсан хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцох сонирхолтой иргэдийг бүртгэж байна. Үүнд:
1. Хуулийн төсөл - Аюулгүй байдал, батлан хамгаалахын тухай багц хууль - Иргэний оролцооны тухай хууль
- Нийтийн зар мэдээний тухай хууль
- Иргэн, харьяатын тухай хууль
- Шилэн дансны тухай хууль
- Үйлдвэржилтийн тухай хууль
- Өмчийн эрхийн тухай хууль
- Хотын тухай хууль
- Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах бичил цэцэрлэгийн тухай хууль
- Баялгийн сангийн тухай хууль
- Ард нийтийн санал асуулгын тухай хууль
- Хүний эрхийн тухай хууль
- Шагналын тухай хууль
- Төрийн бус байгууллагын тухай хууль
2. Хөтөлбөр -
- Иргэдийн сайн санааны болон бусдад туслах санаачилгыг дэмжих“Ардын элч” хөтөлбөр
- Оюутан залууст цэргийн эрдэм сургах“Оюутан цэрэг” хөтөлбөр
- “Монголын түүх” хөтөлбөр
- Монголын ард түмний давтагдашгүй уламжлалт соёл, эрдэм, боловсрол, ур ухааныг өвлүүлэх “Улсын эрдэнэ” хөтөлбөр
Төсөлд оролцох сонирхолтой иргэн өөрийн овог нэр, ажил мэргэжил, ажлын дадлага туршлага, холбоо барихад шаардлагатай мэдээллийг өгөгдсөн анкетын дагуу бөглөж 2013 оны 9 дүгээр сарын 30-ны дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шуудангаар, эсвэл irgen@president.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Бүртгэлийн анкетыг www.president.mn цахим хуудаснаас татаж авч болно.
Холбоо барих утас: 263489