2013.10.14

1111 төвийн үйл ажиллагааг улам сайжруулна

Ийгл телевизийн Мэдээний өрөө хүргэж байна. Шинэчлэлийн засгийн газар 1111 төвийн үйл ажиллагааг явуулсанаас хойш тус төвд нийт 60 мянган гомдол санал иржээ.

Өнөөдөр тус төвийн нэг жилийн ой болж байгаа бөгөөд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үйл ажиллагаатай нь танилцав.

1111 төв нь Шинэчлэлийн засгийн газар ард түмнээ байнга сонсч, мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахад тус дөхөмж болж байгаа билээ.