Н.Алтанхуяг: "Магнай трейд" шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр буулгах ёстой
МУ-ын Ерөнхий сайдаас цаг үейн асуудлаар тодруулга авлаа.
-Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд батлагдлаа. Ээлжит бус чуулганы үеэр олон саналууд гарсан тул уг хууль Засгийн газраас анх оруулсан хуулийн төсөл хэр өөрчлөгдсөн бэ?
-Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын зарим гишүүдийн хуулийг сайжруулах чиглэлийн заалтууд нэмсэн.
-Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдлээ. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Ноднингоос Засгийн газар Монголбанктай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Урт хугацаанд харьцангуй бага хүүтэй зээл өгч байгаа. Валютын ханш өөрчлөгдөхөд гарах эрсдэлээс нь тодорхой хэмжээнд хуваалцаж байгаа. Хөтөлбөрт хамрагдаад явъя гэсэн компани байвал үнэ бол хөдлөхгүй.
Өөрсдөө үнээ нэмж байгаа бол манай хөтөлбөрөөс хасагдаж байгаа гэсэн үг. Магнай трейд 50 төгрөгийн илүүгээр бензинээ зараад явна гэвэл тэр л биз. Олонтойгоо хөл нийлүүлээд явъя гэвэл шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр буулгах сонголт өгч байна. 50 төгрөгийн илүү бензин авдаг хүн гэж байх уу.
Бензиний үнэ өмнө нь 50 төгрөгөөр буурсан. Үнэ буурчихаад байхад хэн ч тоохгүй байсан хирнээ 20-30 төгрөг нэмэгдэхээр сүр бадраадаг. Зах зээл дээр ийм зүйл байдаг. Цаашдаа иймэрхүү зүйлийг тэвччихмээр байгаа юм.
-Цементийн үнэ өссөн талаар мэдээлэл гараад байгаа?
Цементийн компаниудад хөнгөлөлттэй зээлээр 40 гаруй тэрбум төгрөг өгсөн.
-Цементийн компаниудад хөнгөлөлттэй зээлээр 40 гаруй тэрбум төгрөг өгсөн юм билээ. Тэдний зүгээс бүтэн жилийн турш савлагаатай нэг тонн нь 165 мянга, савлагаагүйг нь 175 мянган төгрөгт барина гэсэн гэрээ хийсэн. Ямартай ч ноднин 230 мянган төгрөг байсныг өнөө жил таван сарын турш 135-145 мянган төгрөгг барьж чадсан.
-Тони Блейр сангийнхан Засгийн газарт зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа. Ямар ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Өнгөрөгч долоо хоногт боловсролын салбарын талаар зөвлөгөө өгсөн. Үүнд дээд боловсрол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн харьцуулсан судалгаа хийсэн. Ирэх долоо хоногт эрүүл мэндийн салбарын талаар зөвлөгөө өгөхөөр болсон.
-Эрдэнэс Тавантолгойн хувьцааг хэзээ арилжих вэ. Уг компани Хөрөнгийн биржид бүртгэлгүй тул түүгээр дамжуулан үнэт цаасаа арилжаалж чадахгүй байна. Тийм болохоор 1072 хувьцаа өнөөдөр хүчинтэй юу?
-Энэ хувьцаа хүчинтэй байгаа. Засгийн газар 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгохын тулд ажиллаж байгаа юм. Өнөөдөр төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр барьж байна. Үүнийг сайн хийгээд өгвөл иргэдийн гарт байгаа 1072 хувьцаа өснө. Үнэ өсөхийг нь дөхүүлж байж бид олон улсын зах зээлд хувьцаа гаргана.
-БНСУ-ын эрх баригч намын удирдлагууд айлчлах гэж байтал Монголын Засгийн газраас хүлээж авахгүй гэсэн мэдээлэл байгаа. Мөн эрх баригч намынх нь удирдлагууд манай айлчлалаас олон удаа татгалзсан гэсэн үнэн үү?
-Энэ хоёр мэдээлэл хоёулаа худлаа. Солонгосын шинэ ерөнхийлөгчийн кампанит ажил явж байхад нь тагнуулын байгууллагынхан нь оролцож ерөнхийлөгчөө комментээр дэмжсэн гэнэ. Түүнийг нь сая тогтоогоод манайхаар суулт зарласан юм билээ. Түүнээс манай хоёр улсын хооронд ямар нэгэн таагүй зүйл байхгүй.
-Бондын хүүг хэрхэн төлж байгаа вэ?
-Үндсэн зээлийг таван жилийн дараа төлнө. Тиймээс бондын мөнгөөр үр бүтээлтэй ажлууд хийх ёстой. Бондын мөнгийг ихэвчлэн өсөж үрждэг бүтээн байгуулалтад хийх хэрэгтэй. Үүнд санаа зовох зүйлгүй.
-Увсын хоёр гишүүний тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Увсын хоёрын хувьд Ерөнхий сайдын хувьд бус Ардчилсан намын даргын хувиар шударга байх хэрэгтэй гэдгээ хэлсэн.