Ази Номхон далайн бүсийн сайн дурынхны чуулган Макаод болно
Сайн Дурынхны Хөгжлийн Олон Улсын Нийгэмлэг (IAVE)-ийн санаачилга, удирдлага дор хоёр жилд нэг удаа бүсийн сайн дурынхны чуулган зохион байгуулагддаг.
Энэ оны 12 сарын 9-12 ны өдрүүдэд Макао улсад Ази Номхон далайн бүсийн сайн дурынхны чуулган зохион байгуулагдахаар бэлтгэгдэж байна. Тус чуулганд Монголын сайн дурынхны байгууллагуудын төлөөллүүд баг бүрдүүлэн оролцохоор бүртгэж байгаа билээ.
Монгол дахь сайн дурынхны байгууллагуудын сүлжээ 2011 онд Сайн дурынхны хөгжлийн олон улсын нийгэмлэг (IAVE)-д гишүүнээр элсэн орж, олон улсын сайн дурын байгууллагуудтай харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаатай болсон юм.
Чуулганд нийгмийн хөгжил дэх сайн дурынхны оролцоо, нийгмийн эрсдэлийг бууруулахад сайн дурынхны хамтын ажиллагаа, залуу сайн дурынхан болон ажил эрхлэлт, сайн дурынхан ба байгаль орчин, байгууллага компаниудын сайн дурынхны оролцоог идэвхжүүлэх,
Монгол дахь сайн дурынхны байгууллагуудын сүлжээ 2011 онд Сайн дурынхны хөгжлийн олон улсын нийгэмлэг (IAVE)-д гишүүнээр элсэн оржээ.
сайн дурынхны хөгжилд онлайн сүлжээг ашиглах тухай болон залуучуудын ажилгүйдэлд сайн дурынхан тусалж чадах уу, байгалийн гамшиг гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг хийгдэж сайн дурынхны санал санаачилгыг хөгжүүлэх, сайн дурынхны манлайлагчдыг боловсруулах, олон улсын сайн дурынхны хамтын ажиллагааг дэмжих олон шийдэл, бодит санаачлагуудыг хуваалцдаг.
Сайн дурын байгууллагууд дэлхий дахинаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар асуудал дэвшүүлж түүнийгээ хэрхэн шийдвэрлэх тал дээр юу хийж болох талаар асуудал дэвшүүлэн хэлэлцдэг.
Эдгээр олон салбараас гарч ирэх олон талын санал санаачилгыг дэвшүүлэн тавихуйц мэргэжилтнүүд сайн дурын ажилчид, сайн дурын удирдагч нар хуралд уригдан оролцох юм.