Сайн дурынхны байгууллагуудын зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол дахь сайн дурынхны байгууллагууд улирал тутамд зөвлөлдөх хурлаа хийж, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлдэг.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт 2013 оны 10 сарын 7-ны өдөр хуралдаж, уулзалтын эхэнд СДБС-ний 3 дугаар улирлын ажлаа дүгнэж, зохицуулагч байгууллагын зүгээс улирлын зорилтын хүрээнд хэрхэн ажилласан болон гишүүн байгууллагуудын идэвх оролцооны талаар тайлагналаа.
Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ нь Монгол дахь сайн дурын байгууллагууд, сайн дурынхныг хөгжүүлэх, тэдний хамтын ажиллагааг сайжруулах, сайн дурын үйл ажиллагааны нийгэм дэх үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч
Олон улсын сайн дурынхны өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
2013 оны 3-р улиралд “Сайн дурынхны хөтөлбөрийн боловсруулалт” цогц сургалт, компанийн сайн дурын үйл ажиллагааны талаарх ном орчуулах, сайн дурынхны үндэсний хөтөлбөрийг боловсруулах болон бодлогын нөлөөллийн ажлуудын хэрэгжилтийг дүгнэж ярилцлаа.
Мөн удахгүй болох Олон улсын сайн дурынхны өдрийг хэрхэн угтах, тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцүүлэг өрнүүлж ОУСДӨ-ийг зохион байгуулах ажлын хэсгийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. ОУСДӨ-ийг угтан хийх нийгэмд тустай үйл ажиллагаанууд, сайн дурын үйл ажиллагааг сурталчлах ажлуудын төлөвлөлтийг хийж баталлаа.
Түүнчлэн дөрөвдүгээр улиралд хийгдэх бусад ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд гишүүн байгууллагууд хэрхэн оролцох, хамтрах талаар тодорхой шийдэлд хүрснээр энэ удаагийн хурал өндөрлөлөө.